N95 амны хаалтыг нүүрнийхээ хэлбэрт тохирсныг сонгосноор халдвараас бүрэн хамгаална

ЭМЯ-ны өнөөдөр орой мэдээллийн цагаар судлаач Л.Дэлгэрзул амны хаалтын сонголт, хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Коронавирус маш жижиг буюу 0.1 микрометр хэмжээтэй. Энэ нь элсний жижиг ширхгийг 900 дахин бага гэж ойлгож болно. Коронавирус маш жижиг хэмжээтэй учраас агаар дээр хөвж байгаа хатуу болон шингэн биетүүдэд наалдах боломжтой. Хэрвээ коронавирусмаш  олон ширхгээрээ агаарт юм уу тоосонцорт юм уу, агаарт хөвж байгаа усны дуслуудад наалдсан байх юм бол хэрвээ бид уг том тоосонцор, дуслыг өөртөө оруулахгүй байж чадвал коронавирусийг бие рүүгээ орохоос сэргийлж чадна гэсэн үг.

Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн ихээр түгээмэл байдаг PM2.5 PM10 бохирдуулагчийн нэгдэл дээр коронавирус наалдах боломжтой байх нь.

Халдвар авах босго тун нь 200-500 ширхэг байдаг. Тиймээс бид агаар дээр хөвж байгаа ямар нэгэн хатуу биет, усны дусалд наалдсан вирусийг биедээ нэвтрүүлэхгүйн тулд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай. Амны хаалтны сонголт дээр одоо амьдрал дээр эмнэлгийн мэс заслын амны хаалт, N95 амны хаалт хамгийн түгээмэл байгаа. Хэрвээ та мэс заслын амны хаалт зүүж байгаад ханиалгаж, найтаах юм бол таны шүлс цацагдах хэмжээ 0.5 метрийн дотор байна. Харин N95 амны хаалт зүүж байгаад ханиаж, найтаах юм бол 0.1-0:2 метр дотор таны шүлс цацагдана гэсэн үг. Харин бид огт амны хаалт зүүхгүй байх юм бол хүний шүлс 1.5-6 метр хүртэлх зайд үсэрч бусад хүмүүст халдвар тараах, халдвар авах боломжтой болдог байна. Тиймээс эдгээр багасгахын тулд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай.

АНУ-ын Өвчний хяналтын төвөөс гаргасан амны хаалтнырг ялгаатай байдлыг харуулья.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болон үйл ажиллагаа нь хэвийн явж  байгаа байгууллагуудын ажилтнууд боломжоороо N95 амны хаалтыг авч зүүгээрэй.

N95 амны хаалт маш жижиг тоосонцруудаас 95 хувь хүртэл хамгаалах боломжтой.

Мэс заслын амны хаалт битүүмжлэл алдах боломжтой. Харин N95 амны хаалтын тухайд өөрийнхөө нүүрний хэлбэрт тохирсныг сонгож хэрэглэснээр битүүмжлэл нь илүү сайжирч өөрийгөө хамгаалах боломж нь нэмэгддэг.

Мэс заслын амны хаалт нэг удаагийнх учраас бид 2-3 цаг хэрэглээд зайлшгүй хаях шаардлагатай. Харин N95 амны хаалтыг өөрөө бохирлогдох, норох, гаднын шингэх цацагдах хүртэл хэрэглэж болно. Бохирлогдсон үед зайлшгүй хаях шаардлагатай.

Тоосонцор дээр тогтсон вирус ямар замыг туулан хэр удаан аялах боломжтой вэ

Тос дуслууд дээр наалдсан вирус хол зорчихгүй унаж байгаа. Харин бүүр жижиг хэлбэртэй байх юм бол зөвхөн агаарын хөдөлгөөнөөр тархдаг байх нь. Энэ тохиолдолд гараар хийсэн амны хаалтны хамгаалах чадвар багасаж ирнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)