Зудын эрсдэлтэй аймгийнханд тусламж үзүүлнэ

  Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймгийн 42 сумын 1260 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх машины цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.

 Хүмүүнлэгийн тусламжийг  Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт үзүүлж байгаа юм. Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэх юм.

Малын эрдэс тэжээлийн  нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1 кг, малын нүдний тос, малын туурайн тос зэрэг зүйлс багтжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)