Хөвсгөлд өнөөдөр өглөө дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 13-ны 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ. Энэ нь өчигдөр үүрээр 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ. Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байв.

Өчигдөр 23:00 цагийн байдлаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн  Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)