УИХ "75-аараа бууж өглөө" гэсэн шүүмжлэлээс болгоомжилж 76 гишүүнтэй болсон

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 29 жилийн өмнөх энэ өдөр монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, 76 гишүүн бүхий парламентын засаглалыг сонгожээ. УИХ яагаад 76 гишүүнтэй болсон түүхийг мэдэх үү. Мэдэхгүй бол “УИХ яагаад заавал 76 гишүүнтэй болсон юм бол” гэж бодож байв уу. Ямар нэгэн учир шалтгааны үүднээс энэ тоог сонгосон байж таарна. Тэгвэл 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа хүн амын тоотой харьцуулан ийм тооны гишүүнтэй байх нь зөв гэж үзсэн юм байна. Тухайн үед Монгол Улсын хүн ам хоёр сая гарчихсан байлаа. Мөн өөр нэг тайлбарыг тухайн үеийн Улсын бага хурлын гишүүн Д.Моондой хэлсэн юм.

Д.МООНДОЙ: -Улсын бага хурлаас анх оруулж ирсэн Үндсэн хуулийн төсөл дээр УИХ 75 гишүүнтэй байхаар тусгасан байсан юм. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо сондгой байж асуудлыг нэг талд нь шийддэг байх ёстой гэж үзсэн хэрэг л дээ. Гэвч энэ тоог их  олон талаас нь ярьсан. “Ирээдүйн УИХ аливаа нэг асуудлыг шийдэж чадахгүй бол өнөө 75 чинь 75-аар бууж өглөө” гэсэн яриа ард түмний дунд гарна гэсэн эсэргүүцэл ч байсан юм. Тиймээс заавал 75 байх албагүй гэж үзсэн. Үндсэн хуулийн төслийг Улсын бага хурал 70 гаруй хоног хэлэлцсэн юм. Хуулиа баталчихаад хэзээ ёсчлох вэ гэдгээ хэлэлцээд хоёр гурав хоног бэлтгэл хангаж байгаад 76 дахь хоног дээрээ ёсчилсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хэлэлцэж баталсан хоногийн тоо 76, энэ хуулийн дагуу ирээдүйд байгуулагдах парламентын гишүүдийн тоо ч 76 болсон юм. 

УИХ хэдэн гишүүнтэй байх нь зөв бэ?

Үүнээс үзвэл УИХ 76 гишүүнтэй болоход шинжлэх ухаан, мухар сүсэг гээд олон зүйл нөлөөлжээ. Зөвхөн шинжлэх ухааны үүднээс бол УИХ хэдэн гишүүнтэй байх ёстой вэ. 1992 онд хоёр сая хүн амтай байхдаа 76 гишүүнтэй байх нь зөв гэсэн томъёолсны дагуу бол одоо 114 гишүүнтэй байх ёстой. Нэг сая хүн амд 38 гишүүн ногдох ёстой гэсэн үг. Зарим судлаач бүр 140 гаруй гишүүнтэй байх ёстой гэдэг. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхлэхийн өмнө “Парламентыг 76 биш 140 гаруй гишүүнтэй болгох  хэрэгтэй. Ингэснээр УИХ-ын ирц нэмэгдэж, аливаа хуулийг батлахдаа судлах, сайжруулах цаг гарна. Одоогийн байгаа парламентын нэг гишүүн олон Байнгын хороонд харьяалагддаг учраас хурлаа таслах, хуулийг судлахгүйгээр батлах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа” гэж байв.

Монгол Улс Ерөнхийлөгчийн биш парламентын тогтолцоог сонгосны хамгийн том шалтгаануудын нэг нь гаднын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах явдал юм. Энгийнээр тайлбарлахад ганц хүн шийдвэр гаргах, олуулаа хэлэлцэж ярилцаад шийдвэр гаргах хоёр нь хоорондоо маш их ялгаатай. Нөгөөтэйгүүр олон хүнд нөлөөлж шийдвэр гаргуулах хэцүү. Харин ганцхан хүний санаа бодолд нөлөөлж хүссэн шийдвэрээ гаргуулах амархан. Ийм л учраас парламентын тогтолцоог сонгосон. Тухайн үедээ бол 76 гишүүн гэдэг хангалттай тоо гэж үзэж байж. Тэр үед аливаа эрх ашиг, эдийн засгийн сонирхол маш бага байсан нь ойлгомжтой. Харин сүүлийн үеийн УИХ-ууд маш олон эрх ашгийн өрсөлдөөн дунд үйл ажиллагаа явуулдаг болсон. Магадгүй 1992 онд 76 хүний гаргах шийдвэрт хэн ч нөлөөлж чадахгүй гэж бодож байсан байх. Гэвч одоо тийм биш болсон. УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэн нэгэн лобби хийж байгаа тухай, лоббид автаж байгаа тухайгаа ярьдаг. Мөн нэг гишүүнд ногдож байгаа ачааллаас болоод УИХ-аас гарч байгаа хуулийн чанар муудаж байгааг судлаачид хэлдэг. 

2012-2016 оны парламентын үед боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох тухай заалт орсон байлаа. Харин өмнөх парламентын боловсруулж баталсан төсөлд энэ тухай заалт ороогүй. Учир нь, төслөө боловсруулахаасаа өмнө зөвлөлдөх санал асуулга явуулахад гишүүдийн тоог нэмэх санал дэмжигдээгүй юм. УИХ-ын гишүүд 76 дарга, 76 эрх мэдэлтэн гэж харагддаг болсон учраас иргэд тоог нь нэмэхийг эсэргүүцдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Huduu aimag huvsgul arhangai dornot umnugovi geh met hun am olontoi gazar nutag uujim alslagdmal gazar gishuudiin tuu 4 hurtel darhan erdenet zereg hotod 1 ub hotod bol duurguudiin toogoor neg neg baival yadiin bol gej boddiin hot suurin gazar bol neg tomoohon zaland l tsuglaad l yria huuruu uulzaltaa hiine huduu aimag bol sum bag ail urh geed yvdal ihtei baidiin er ni bol tegeed ulsiin hemjeend namuudiin avsan suudlaa % d zasgiin gazaraa baiguulval zugeer yum bishuu olonh bolson ni erunhii saidaa hereg erhleh said gol heden yamnii saidaa taviad daraagiin nam ni shadar said bas neg gants neg saidaa taviad yvbal uls turjilt gutgeh doromjiloh ni bagsaad aytaihan baihgui yu

    0 0 Хариу бичих