Зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэснийг илрүүлжээ

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, мөн Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж явсан хэргийг шалгаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд Хууль бусаар мод бэлтгэвэл "Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нэг малчин түлшний модоо аваал биздээ.Түлшинд заавал хуурай унасан мод хэрэглэдэг УАЗ469 машинд ачсан түлшний модонд хэрэг үүсгэж шийтгэх хууль байгаа бол инээдтэй юмдаа...ха ха

    0 0 Хариу бичих