Илон Маск дэлхийн хамгийн баян хүн байхаа болив

SpaceX ба Tesla компанийн тэргүүн Илон Маск хэд хоног дэлхийн хамгийн хүн болоод эхний байрнаасаа ухарлаа. Форбс сэтгүүл түүнийг 189,2 доллартай болж дэлхийн баячуудыг тэргүүлсэнийг зарласнаас ганцхан хоногийн дараа Маск 13,5 тэрбум доллараа алдан хоёрдугаарт бичигдлээ.

Amazon компанийг үндэслэгч Жефф Безос 182,1 тэрбум доллартойгоор дахин дэлхийн тэргүүн баян болжээ. Гуравт нь Louis Vuitton Moët Hennessy группын тэргүүн Бернар Арно (154,6 тэрбум доллар) бичигдэж байна.

Одоо Илон Маскийн хөрөнгийг 176,2  тэрбум доллар болсон гэж Форбс үзэж байгаа. Гэтэл Bloomberg компанийн гаргадаг Billionaires Index чансааны нэгд Илон Маск бичигдсэн хэвээр байгаа юм. Bloomberg-ийн үнэлгээгээр Маскийн хөрөнгө 200 тэрбум доллараас давжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)