Энэтхэгт бүх нийтийн вакцинжуулалт нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ

Энэтхэгт (SII) Covishield гэх коронавирусийн эсрэг вакцины эхний хэсгийг орон нутагт түгээж эхэлсэн тухай PTI агентлаг мягмар гарагт мэдээлжээ. SII нь Oxford-AstraZeneca   вакцины хамтрагч түнш юм. Вакцины эхний хэсгийг Пунаас тусгай нислэгээр Шинэ Делид авчирчээ. Нийслэлд тус бүр нь  32 кг-ын жинтэй  478 хайрцаг вакцин ирлээ. 

Мөн энэ өдөр Ахмедабад, Ченнаи, Калькутта, Бангалор, Карнал, Хайдарабад, Вижаявада, Гувахати, Лакхнау, Чандигарх, Бхубанешвар хотуудад вакцин хүргэсэн байна. Мумбайд машинаар вакциныг хүргүүлжээ.  

Энэтхэгт бүх нийтийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ. Covishield вакцин хэрэглэхийг Энэтхэгийн эмийн хяналт нэгдүгээр  сарын  1-нд бүртгэн зөвшөөрсөн юм. Мөн Энэтхэгийн Bharat компанийн Covaxin вакциныг ашиглахаар хэлэлцэж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)