Луврын музейг үзэгчдийн тоо 72%-иар буурчээ

Парист байрлах Лувр музейн үзэгчдийн тоо өнгөрсөн онд 72%-иар багассан ажээ. Цар тахлаас үүдэлтэй хөл хорио танхимын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд тэр дундаа музей, галерейн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна. 

Өнгөрсөн жилийн турш тус музейг үзэхээр 2,7 сая хүн иржээ. Гэтэл өмнөх жилүүдэд дунджаар есөн сая хүн Лувраар зочилдог байв.

Үзэгчдийн тооны бууралтад гадаадын жуулчид цөөн байсан нь нөлөөлжээ. Одоо Лувр  дахин засварласан танхмуудаа нээхээр зэхэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)