Сү.Батболдод хэрэг үүсгээгүй гэлээ

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон. Үүнийг АТГ-аас үгүйсгэж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэлтэйгээр холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай цахим орчинд дахин шуугиан дэгдсэн юм. Харин Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийх үеэрээ үүнийг үгүйсгэлээ. Тэрээр  "УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй" гэсэн юм. Харин "ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан олон хүнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа" гэв.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)