Вакцинд эхний ээлжинд хамруулах иргэдийн судалгааг гаргаж байна

 Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулжээ.

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer,  AstraZeneca,  Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна.

Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд,  эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Манай улс хамгийн муу, баталгаа 60 хувьтай вакцин авч ард түмнээ мунхаг болгох гэж байгааюм бишүү

    0 0 Хариу бичих
  2. манайд -70 хэмд ажилладаг хөргөлтын 1 ч төхөөрөмж байхгүй ээ. бараг -20 д ажилладаг маш цөөхөн хөргөлтийн агуулах бий. файзер. модерна бол хадгалах тээвэрлэх горим алдагдана. астра зеника бол болох байх ядуу иргэд ээ улсаас даагаад бусад нь төлбөр өө төлөөд түргэн хийлгэх дээ. вакзин хийлгэх гарцаагүй болсоон.харин одоо удах хэрэггүй.

    0 0 Хариу бичих
  3. манайх бас зөвшөөрөл өгч бүртгэх үү

    0 0 Хариу бичих