Нүдээ хайрла

Цар тахалтай холбоотойгоор Монгол хилээ хаав. Хар зөнгөөрөө бараа нийлүүлэлт огцом унаж, бараа бүтээгдэхүүн гачигдалд орно гэж монгол хүний цөлх ухаанаар төсөөлсөн бид цар тахлын анхны арга хэмжээг авахтай зэрэгцээд дэлгүүр, лангууг хоослов. Монголчуудын гол хүнсний хэрэгцээ болсон мах, гурил, будаа, талх тариа тасалдсан ч аажимдаа тогтворжив. Цар тахлын ганц хамгаалагч болсон амны хаалт 100 төгрөгөөс даруй 25 дахин нэмэгдсэн ч аажимдаа буусаар оны төгсгөлд хуучин ханш руугаа уруудлаа. 

Хил хаасан болохоор ганзагын худалдаачид, томоохон импортлогчид, албан ёсны борлуулагчид бараа таваараа татаж чадахгүй нь гэсэн айдас байсан ч холыг ойртуулж, хосыг учруулсан интернэтийн ачаар шийдэгдэв. Цар тахлын жил бидний амьдралыг орвонгоор нь өөрчлөв. Кино театр хаагдсан ч киночид сул зогссонгүй. Дэлхийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд кино театрын орлого 18 хувиар буурч, “Netflix” хэрэглэгчдийн тоо 57 хувиар өссөн бол Монголд “Фантастик” продакшнийн бүтээл IPTV-үүд дэд бүтцээ өшөө илүү хөгжүүлэх ёстойг харуулаад зогсохгүй уран бүтээлчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бийг харуулж чадлаа. Худалдан авалт буурсан таагүй үзүүлэлтийг сөрөн өссөн нэгэн үзүүлэлт нь интернэтийн худалдаа эрс нэмэгджээ. Үүнийг дагаад онлайн борлуулалтын дата бааз бий болж түүгээр дагнасан тоглогчид үйлчлүүлэгчдэдээ илүү хямд үнэ, өргөн сонголтыг бий болгов. 

Өндөр үнэтэй дэлгүүрийн түрээслэгчид аажмаар татгалзаж, бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд өөр өөрийн гэсэн цахим хуудсыг нээж, интернэтээр бараа бүтээгдэхүүнээ шууд танилцуулан борлуулалт хийдэг болчихлоо. Түрээсийн хэмнэлтээс гарсан мөнгөнийг багахан хэсгээр шагнал, урамшуулал зарлан, сурталчилгаагаа түгээлгэхдээ иргэдийг татан оролцуулсан нь илүү хүрээг нь тэлжээ. 

Төрийн байгууллагууд лавлагаа, шийдвэр, зөвшөөрлөө онлайнаар өгдөг боллоо.Оффисууд хоосорсон сөрөг үзүүлэлт гарсан ч онлайнаар ажил үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд нэмэгдэв. Фитнес, иогийн клубууд онлайнаар, бага төлбөртэйгөөр хүрээллээ улам тэлэв. Дэлхийгээс бид хоцорсонгүй. Байгууллагууд онлайнаар хуралддаг болж, улсынхаа төсвийг, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ч Zoom аппликешний тусламжтайгаар хэлэлцлээ. 

Танхимын сургалт хаагдаж, сурагч, оюутнуудын хичээлийг онлайнаар явуулсан илүү үр дүнтэй байгаа тухай тоон үзүүлэлтүүд гарах болсон ч бодитой тоо алга. Дэлгүүр, зах, худалдааны төвөөс хөлөө эргэтэл хэсч хямд бараа, хүнсээ цуглуулдаг үед одоохондоо үгүй болоогүй ч ойрхон ирсэн гэдгийг илтгэнэ. Бидэнд цахим худалдааны хууль зүй ёсоор үгүйлэгдэж буйг хэдэн тэрбумаар тоологдох цахим худалдааны хэдэн зуун саяар хэмжигдэх цахим луйвар анхааруулж байна. Байдал хэвэндээ орсон ч цар тахлаас үүдсэн цахим шилжилж зогсохгүй нь ойлгомжтой болов. Цахим шилжилт бидний хэв маягийг орвонгоор нь өөрчлөв. Улаа эргэтэл явж гэмээнэ аливааг зохицуулдаг бидний хэв маяг өөрчлөгдөж, цаашид гутлын улаа бус интернэтийн зах хязгааргүй ертөнцөд хөл алдахгүйн тулд нүдээ хайрлах шинэ асуудалтай тулгарах нь тодорхой болов. Нүдээ хайрла.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Nudee hairlahad naad tanai sonsdog niitlel ih tustai um shig sanagdlaa ingeed sonschih chini harin zugeer um bna

    0 0 Хариу бичих
  2. manai nohtsold heterhii hol horio taviad heregjihgui dna sh dee

    0 0 Хариу бичих