Цаасан ном VS Цахим ном

Цахим ном унших сонирхолтой хүний тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Олон хуудастай, зузаан хавтас бүхий ном цүнхэлж явахаас илүү нэг таблетад олон ном “багтаах” нь давуу талтай. Гэхдээ дэлгэц харж ном унших нь цаасан номоос илүү мэдрэмж, таашаал өгдөггүй болох нь  судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн цахим ном унших үед уншилтын хурд 20-30 хувь аж.

Цаасан номын давуу тал:

Цаасан номоос авах мэдрэмж давтагдахгүй

Номын хуудсыг нээх үед үнэртдэг үнэр, шаржигнах чимээг цахим номоос  мэдэрдэггүй бөгөөд өргөн, зузаан зэргийг нь ч анирдах  боломжгүй юм. Ном уншихад агуулга ойлгох л чухал гэж бодож болох ч мэдрэмж маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн номын хуудсыг тэмтрэх нь уншиж буй зүйлээ ойлгоход тустай аж.



Тэмдэглэгээ хийх боломжтой

Цаасан ном унших үед номын хэд хэдэн хуудсыг зэрэг эргүүлэн, засах, тэмдэглэл хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, хуудас бүрт тэмдэглэгээ хийж, текстийг тодруулагчаар тодруулах боломжтой.

Цуглуулах боломжтой

Ном зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэг гүйцэтгэдэггүй. Түүнд дурсамж, цаг хугацаа агуулагдаж байдаг. Тухайлбал, хэн нэгний бэлэглэж байсан ном, аль нэг тэмдэглэлт өдөрт зориулан худалдаж авсан ном гэх мэтчлэн ном бүхэн өөрийн гэсэн давтагдашгүй түүхийг өгүүлж байдаг. Тиймээс номыг  цуглуулах нь үнэ цэнэ, дурсамж агуулж байдаг.  




Стресс тайлна

Эрдэмтдийн үзэж буйгаар ачаалал ихтэй “урт” өдрийн дараа ном унших нь алжаал тайлдаг байна. Тодруулбал, 2009 онд хийсэн судалгаагаар ном унших нь стрессийг 70 орчим хувь бууруулдаг болох нь тогтоогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)