Энэ хаврын хумс будалтын чиг хандлага

Хувцас загвар жил бүхэн өөрчлөгддөгтэй адил хумс будалтын чиг хандлага ч жил, улирлаас шалтгаалан хувирдаг. Зарим жил тод өнгийн будалт, элдэв чимэг, зүүсгэл тренд болдог бол заримдаа минимал хумс моданд ордог. Ялангуяа сүүлийн жилүүдэд цайвар бор, цагаан, хар зэрэг өнгөтэй, цулгуй будалт зонхилж байсан.

Харин 2021 оны хаврын улиралд ягаан, цэнхэр зэрэг тод өнгө хумс заслын ертөнцөд “эргэн иржээ”. Түүнчлэн пренч болон жижиг чимэглэл бүхий будалт моданд орж буй аж.

Бүдэг ягаан өнгийн будалт 

Цайвар ягаан өнгийн энэхүү будалтыг “Сosmopolitan” сэтгүүл онцолжээ. Уг өнгө нь ямар ч арьстай хүний гарт зохидог хэдий ч хэт богино болон дөрвөлжин хумсанд тохиромжгүй аж. Түүнчлэн хумсыг бүхэлд нь энэ өнгөөр будах нь тийм ч зөв сонголт биш юм.

Олон өнгийн пренч будалт 

Хумсныхаа урд хэсгийг нэг өнгийн будгаар гоёдог цаг ард хоцорчээ. Харин өөр, өөр өнгө, өвөрмөц хэлбэр бүхий пренч будалт энэ хавар зонхилох аж.

Цайвар цэнхэр өнгийн будалт 

Цайвар цэнхэр өнгө энэ хавар тренд болох юм. Энэ өнгийг Chanel брэндийн шинэ хумсны будгийн цуглуулгаас харах боломжтой юм. Түүнчлэн цэнхэр өнгө нь яаж ч зассан хумсанд дэгжин харагдах бөгөөд ямар ч арьстай хүнд зохидог онцлогтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)