Шатахуун хэмнэх үр дүнтэй аргууд

Хурд түгжигчээ хэрэглэ

Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явснаар бензинээ 7-14%-р хэмнэж болно. Тиймээс таны машинд хурд түгжигч байдаг л бол түүнийгээ ашиглаж байгаарай. Замын бартаа гаргах гэж байн байн хурдаа сааруулахаас зайлсхийн холын бараа харж явах нь хэмнэлт хийх нэгэн арга юм.

Цонхоо онгойлгох уу, агааржуулагчаа асаах уу?

Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах, хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаа гараагүй байна. Өөрөөр хэлбэл агааржуулагч асаахад мотороос хүч очин бензин үрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгүйгээс олох бензинийг үрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгүй АС-гээ асаагаад явахад гэмгүй шүү.

Жигд хурд

Бид хотын гудамжид нэг нэгнээсээ өрсөн давхих, хурдны замд бие биетэйгээ уралдах нь элбэг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тоормослох нь бензин үрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигдхэн сайхан давхиснаар та 37%-р бензинээ хэмнэх боломжтой болох нь.

Түр зогсолтод машинаа унтраах хэрэгтэй юу?

Та мөнгөө хэмнэх үүднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохио дээр гэрэл хүлээх бүртээ машинаа унтраах хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарч байна. Ихэнх хүмүүсийн яриагаар бол машинаа унтрааж асаах болгонд шатахуун үрэгдэж байгаа учир түр зуурын зогсолтод машинаа унтраах шаардлагагүй гэж үздэг. Харин туршилтаар ойр ойрхон түр зуур зогсох нь харин ч бензинийг ихээр иддэг төдийгүй та нэгээс илүү минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр гэсэн тооцоо гарчээ. Ингэснээрээ та бензинээ 19%-р хэмнэж чадах болно


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)