ЯДУУРАЛ гэх тoм хар нүх нэг юм хэлээд байна

  • Хөл хөөрцөг болж Сайдаар тодорсон бүх нөхдөд
  • тун эвгүй юм 
  • үзэн ядалт өш хонзон л үлддэг
  • Энэ ядуурал гуйлгачлал чинь биднийг дотроос нь идээд байна

“Дэлхийн жазз хөгжимчдийг бишрүүлсэн монгол бүсгүй”, “Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө”, “Б.Золбоот(Zyoll), Н.Дулаанжаргал(Abely), Б.Тэнгис(ICY), Б.Билгүүн(Godless) гэх дөрвөн залуу дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, өмнө нь Монголын цахим спортын тамирчдын үзүүлж байгаагүй дэлхийн аваргын гуравдугаар байранд орж, 100 мянган ам.долларын эзэд болов”, “Солонгост волейболын спортод цахиур хагалах тамирчин Ж.Саруул” гэх мэдээг уншаад би ёстой огших шиг болдог. Германд жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн авьяаслаг монгол бүсгүй Эрдэнэбаатарын Шүтээн гэж уншмагц л бусад нь яачихсан юм бэ, бусад монголчууд маань яагаад энэ Шүтээн охин шиг явж болдоггүй юм бэ, яагаад дорой буурай, үхээнц яваад байдаг юм бэ гэх харуусал миний зүрхийг өөрийн эрхгүй зүснэ. 

Үндсэн сэдэв. Монголчууд юмыг их огшоож боддог. Огшоож хүлээж авдаг. Тэр хэрээрээ уянгын халил, туйлшрал ихтэй. Гомдох баярлах нь тэр огшоож бодсоноос нь үүдэлтэй. Урлаг уран сайхан, зохиолын дуу нь нь дан огшуулсан үг аятай. Урлаг уран сайхнаараа гавьяатын шар тэмдэг хүртчихвэл хүн болсны гавьяа нь бүтлээ. Гавьяат хүртэгчийн ахан дүүс бултаараа баярлаад баршгүй, бүгд л хүртчихсэн аятай. Миний бичдэг шүүмжлэлт өгүүллүүд ийм санаатай юм:–Юу гэхлээр ямар ч гоё урлаг уран сайхан, шоу тоглолт, төрөл бүрийн одон медаль өргөмжлөл байгаад ЯДУУРАЛ гэх ийм муу муухай үзэгдэл араас нь дагачихсан байдаг учраас ямар ч үнэ цэнэгүй! Хэдэн мянган гавьяат төрүүлээд ч нэмэр алга. Эх оронд ямар ч хэрэггүй бөгөөд үнэ цэнэгүй! 

Үндсэн сэдэв. Ардчиллын жилүүдэд арван хэд дэх нь, ерөөсөө Монгол Улсын түүхнээ 30 дахь нь гэв үү, эрхэм нөхөр У.Хүрэлсүх Засгийн газрыг гурав дахь жилдээ тэргүүлж байна. Арай энэ 30 дотор гээгүй байгаа, ардчиллын арван хэдэн Ерөнхий сайд нараас Хүрэлсүх шиг сайн ажилласан Ерөнхий сайд алга гэж ирээд л монголчуудын огшоож сэтгэдэг зангаар нэгэн телевиз (TV4 Мongolia–хамгийн олон жил Ерөнхий сайдаар байгаа, түүхэнд 30 дахь нь гэв) caяxан нэвтрүүлж байсан даа. 

У.Хүрэлсүх гэнэтийн шийдвэр гаргаж Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулчихсан нь 2021 оны төдийгүй, орчин цагийн Монголын түүхэнд тэмдэглэгдэх нэн сонин хачин үйл явдалд орно. Түүний халааг авсан Л.Оюун-Эрдэнэ болон шинэ Засгийн газрын бүх сайд нарт хандаж ганц л зүйлийг би судлаач-нийтлэлчийн хувьд хэлнэ. Улиг болтол хэлдэг, ярьдаг, зөвлөдөг, бичдэг сэдэв дээ. Юу гэхлээр 1990-ээд оноос хойшхи энэ арван хэдэн Ерөнхий сайд нар чинь (Д.Бямбасүрэнгээс У.Хүрэлсүхийг хүртэл) бүгд л алба ажлаа ном журмын дагуу хийсээн, тийм ч юм хийлээ, ийм ч ажлыг бүтээлээ гэсэн олон хавтас тайлан үлдээгээд тамгаа шилжүүлдэг ээ. Тэд ирсэн, тэд буцсан. Нийгэм дэх ядуурал, ажилгүйдэл нь яг бахь байдгаараа үлдчихдэг! 

Хэрэв эрхэм дүү Л.Оюун-Эрдэнэ 2024 он хүртэл Засгийн газраа толгойлбол (тэгвэл мөн сайн байна!), 2024 онд ажлаа өгдөг, хүн амын гуравны нэг нь (дөрөвний нэг, тавны нэг болоод ч нэмэргүй!) ядуу гэх им тамгатайгаа, түмэн зовлон, мянган гаслан, нуль өр зээл, шийдэгдээгүй үй олон асуудал үлдээгээд явчихвал тэрээр түүхэнд мөнхрөхгүй ээ. Чөмгөө дундартал ажилласан сайд дарга нар маш олон байтал бүгд хараалгадаг. Чөмгөө дундартал сэтгэлээрээ сэтгэлээсээ ажилласан байлаа гээд ядуу дорой иргэд олноороо үлдчих л юм бол ёстой урам байхгүй. 

Хөл хөөрцөг болоод хэвлэлээр шуугиулаад лоббидоод Сайд болдог. Хэдхэн сарын настай ч бай, эсвэл 4 жил ч бол, ядуурал бялхаж л байвал Та хэн ч биш, түүхэнд байтугай энэхэн охорхон цаг хугацаанд цавчуулаад л өнгөрнө. Монголын нийгмийн жам ёс ийм болчихоод байна. 

Ердөө жишээлээд үз л дээ. Монголын түүхнээ парламентын засаглал гэж 1990 оноос яригдана. Парламентын түүх бичлээ гэхэд УБХ-ын анхны дарга Гончигдорж, УИХ-ын анхны дарга Багабанди, 30 жилийн парламентач Лүндээжанцан, экс-спикер Төмөр-Очир, Дэмбэрэл, мөн хоёр Энхболд гэх мэт (УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны дарга аснууд хэдэн арваараа буйг хэлсэнгүй) түүхнээ нэрээ мөнхөлсөн хүн лав 30-аас давна. Эднийг монголчууд өнөөдөр хэрхэн үздэг вэ гэхэд л ихэнхи нь үзэн яддаг, эсвэл мартчихсан. Хэнд ч тоогдохгүй. Яагаад? Яагаад гэвэл ЯДУУРАЛ гэх нийгмийн суурь бат бөх байна. Тэр нь үлдчихсэн, түүн дээр суурилчахтай зэрэг л ганц л утаа уугина. Тэр нь үзэн ядалт, туйлшралын утаа манан. “Ядарсан хүн” дэндүү олонтой нийгэмд үзэн ядалт, туйлшрал, өс хонзон л үлдэнэ. Энэ ядуурал гуйлгачлал чинь биднийг дотроос нь ингэж идээд байна! 

УИХ-д 4 удаа (16 жил), 5 удаа (20 жил) сонгогдчихсон, бидэндээ бол танил, хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн зөндөө л байдаг. Гэтэл монголчуудын олонхи нь ядуугийн зовлон, мөнгөгүй, өр зээлтэйн зовлондоо түүртээд юун тэднийг таних тоох хүндлэхдурсах. Цаадуул нь хүндэтгүүлнэ гэж бодож явдаг бол ёстой гонжийнжоо. Ихэнхийг нь мартчихсан, танилаа ч тоохгүй. Учир нь ЯДУУРАЛ гэх нийгмийн суурьтай, түүнийг ганц  л үзэгдэл дагана–үзэн ядалт. 

Тав дахь Ерөнхийлөгчтэйгээ нүүр тулж буй монголчууд 4 дэхийг нь цаазлуулах, шоронд хатаах донд нийтээрээ шахуу хөтлөгдчихсөн явна. Гурав дахь, хоёр дахийг гудамжинд таарвал арай ч барьж зодохгүй, харин анхны Ерөнхийлөгчийг даапаалаад өнгөрнө. Тав дахийг яахыг бүү мэд? Яагаад? Яагаад гэвэл ЯДУУРАЛ гэх нийгмийн суурьтай, түүнд суурилчахтай зэрэг л ганц л үзэгдэл дагана–үзэн ядалт, туйлшрал. 

“Ядарсан хүн” дэндүү олонтой ийм нийгэмд өөрөөр яах юм бэ? Хараалгаад зүхүүлээд дуусна. “Ядарсан хүн” дэндүү олонтой энэ нийгэмд шударга ёс үгүйлэгдээд, шаардаад байгаа чинь, жишээ нь өнөөгийн Монголоор бол адилхан ядууруулж аль гэж л шаардаад байгаа хэрэг шүү дээ. Шударга ёс тогтооход хууль шүүх сайн байх нь мэдээж, гэвч ядуурлыг орвонгоор нь арилгаж байж тэр шударга ёсоо бид үзнэ. ЯДУУРАЛ гэх өтөнд идүүлж сууриа ялзруулж байгаа манай нийгмийн үнэн төрх энэ шүү дээ, хуульчид аа!

Шударга ёс тойрч маргаж мэтгэлцдэг хуульчдад би хандаж зөвлөе: –Та нар ЯДУУРАЛ гэх нийгмийн үзэгдэлд эрх зүйн анализ хийж хуулиа боловсруулах хэрэгтэй гэж. Хүний мөс, нинжин сэтгэл, ер нь хайрлах, дээдлэх бүх юм чинь ЯДУУРАЛ-ын хар сүүдэр дор байна. ЯДУУРАЛ-ыг арилгаагүй цагт шударга ёс, хүний мөс, нинжин сэтгэл, ёс жудаг чинь ердөө л суртал нэвтрүүлэг болж хувирна, эрхэм улс төрчид өө, эрхэм хууль тогтоогчид оо!

Тэгэхлээр ямар ч олон сайн хууль батлуулаад, ямар ч олон зөв шийдвэр гаргаад, ямар ч гоё шилэн цамхган барилга, зам харгуй, төмөр зам, түлшний үйлдвэр, эмнэлэг, цэцэрлэг сургууль олныг барилаа, барьж босголоо гэхэд ЯДУУРАЛ гэх ийм нэг муу муухай үзэгдэл араасаа дагуулчихтай зэрэг ямар ч үнэ цэнэгүй бөгөөд олон улсад ч нэр хүндгүй. Бариулсан босгуулсан төр–засаг, эрх баригчид нь бүр ч нэр хүндгүй! Цаана нь ЯДУУРАЛ гэх том хар нүх үлдчихлээ!

Яагаад үй түмэн ядуу хүн үлдээчихээд улс төрөөс явчихдаг юм бэ гэдэгтээ улс төрчид хариултаа дор дороо бодож олоод тайлбарлахад бэлтгэж байхгүй бол Та нар дээр ял зэм, өс авалт, үзэн ядалт мөддөө салахгүй дагах нь байна. Та нар энэ их ядуу хүмүүсийнхээ нүд рүү эгцлэн харж чадахгүй дальдчин явах болно. Та нарын үлдэх амьдрал чинь айдсаар дүүрэн байх болно. 

Та нар албан конторт бичиг цаас, албат нартайгаа маш сайн ажилласан. Хэвлэл мэдээлэлтэй бүр ч сайн ажилласан. Та нар бүгд ном журмаараа ажилласан. Олон сайхан хууль санаачилсан. Тэр бүгдэд баяр хүргэмээрсэн. Гэтэл үзэн ядуулаад, хонзогнуулаад явчих тухай би яриад сануулаад байна шүү дээ. ЯДУУРАЛ гэх нийгмийн гаж үзэгдэл Та нарын дараа үлдчихээд байна. “Би зүв зүгээр ажлаа хийсэн, би тэднийг ядууруулаагүй, ядууралд би буруугүй” гэдэг үгийг чинь хэн ч хүлээн авахгүй болж байна. 

Рейтингийн судалгаанд улс төрчид, намууд ихэд гэнэ алддаг. Одоогийн улс төрчид ч алдаж байна. Топ 10 улс төрчийг нэрлэж л байдаг, зааж л байдаг. Тэд сайн хүмүүс мөн. Тэд сонгогддог. Харин явсныхаа дараа бөөн хар нүглийн эзэн (эзэд).Элбэгдорж 8 жил төр толгойлохдоо рейтинг болгонд оочерын толгойд бичигдэж байсан, тиймдээ ч хоёр дараалаад Ерөнхийлөгч болчихсон. Одоо яаж байна, цаана чинь тасчиж хаях нь холгүй байна! Захын хүнээс ам асууд аа, алгадуулах энүүхэнд, бараг алуулах шахна шүү. Шалтгаан нь ердөө ганц бөгөөд тодорхой: Хэт баяжсан, өөрсдөө ядуу хоцорчихсон–олонхи монголчууд яг ингэж омогдоно.

Нийгмийн олонхийн үзэл бодол: –Ядууруулсан, тийм учраас хувьдаа хурааснаа хураалгаж (монголчуудын ихэнхи нь хулгайлсан гэж үздэг болсон!) адилхан ядуу бол, эсвэл мөнгөө ядууст хувааж тарааж өг!” Хураа! Хураалга! 

Тийм учраас туйлширсан ядуу монголчууд бултаараа Та нарыг гэсгээх, өшөө авах, өмч хөрөнгө мөнгийг чинь хураах, хувааж авч гудрах дон шүглэчихээд үлддэг юм байна! Тэд Та нарыг “Хэн ч биш болгож аль!” хэмээн бурхандаа гуйж залбирч явдаг болжээ.

Коронавирүс манай орныг ёстой “баллаж” тавилаа. Тэр өнцгөөс хандаж дараахи нэг асуултад хариулт хайя гэж шийдлээ. Барааны дэлгүүр ажиллуулдаг хүмүүс яаж амьдарлаа залгуулах вэ гэсэн асуулт нийгэмд хүчтэй тархлаа. Худалдаачид ёстой лүд болж байна. Амаараа хар шороо үмхэх нь. Төр–засаг, эрх баригчид нь нээж өгөхгүй их удаалаа. Дахиад хааж ч мэднэ. Бараа зарж болохгүй гээд бараг л албан бусаар хориглочихсон аятай. Монголын төр, Монголын нийгэм бараа, зах дэлгүүр, лангуу, түрээсээс бүрэн залхжээ, углуурга нь ханачихжээ гэдгийг цаанаас нь хэлээд байгаа юм биш үү? Худалдаачдыг хүсэн мөрөөдөж байгаа хэн байна вэ? Бүтэн хоёр сар хагас худалдаачид, барааны зах дэлгүүргүйгээр Монгол Улс болоод ирлээ! Нэг юм хэлээд байгаа юм биш үү? Одоо боллоо, боль оо гэж? Мэргэжил ажлаа соль оо гэж? ЯДУУРАЛ гэх хар нүхийг бөглөж таглахад бараа, зах дэлгүүр, лангуу, түрээс онцын нэмэргүй (нэмэртэй байсан цаг үе бий!) гэдгийг хэлээд байгаа юм биш үү?

Ковид хүн төрөлхтөнд дэвшил авчирсныг гадаад улсуудад бишгүйдээ ярих юм. Хүн өөрийгөө хөгжүүлэх боломж олголоо, өөрөөр сэтгэж, ажлын арга барилаа улам боловсруулж,шинэ ирээдүйг нээлээ ч гэх шиг. Хүн хөгждөг юм байна. Ковидын дараа шал өөр хүн болчихоод гараад ирэх ёстой атал манайхан цагийг нөхцөөн гэртээ шал дэмий бүгэж, цаг хүлээж сул дэл сууж сууж нэг өдөр бахь байдгаараа гараад ирвэл мөн хайран аа!

ЯДУУРАЛ гэх тoм хар нүх нэг юм хэлээд байна гэж гарчигласных маш энгийн логик тайлбар ядуучууддаа хэлээдхэе: Ажил хийж амь зууна. Чаддаг ажлаа олж хийнэ. Өөр юу ч биш! 

Дээдчүүлд нь хандаж нэг илүү үг нэмчихье: Гавьяатан буруутны хооронд тун ойрхон зай байна. Нэг удаагийн буруу үйлдлийг тохиолдолд тооцдог, хоёр гурав болчихвол жам ёс гэж үздэг. Өнөөдөр Засаг толгойлно, маргааш хэцүү нэртийн хоригдол, одоо бүр гурвуулаа болж авсан, амар зүгээр. Дөрөв, тав дахь нь битүү морьд!

ЯДУУРАЛ гэх өтөнд идүүлж сууриараа ялзарч байгаа манай нийгмийн үнэн төрх энэ шүү дээ!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Next time I run away I'm going right over that mountain. But I ain't going to take epilecs along. They ain't never cured, and when they get scared or excited they throw fits to beat the band.

    0 0 Хариу бичих
  2. Би юу? Би зүгээрээ. Би чинь “төрд хэрэгтэй...” туслагч... Манай тусгай байгууламжийг орон нутгийн улстөрчид удирддаг. Би энд аль эрт үеэс л амьдарч байна дөө. Надад бүгдээрээ найддаг. Надад тэгж байгаад л янз бүрийн даалгавар өгдөг... Ёоо, би дэмийрчээгүй нь ямар их аз вээ гэдэгт цаг өнгөрөх тутамд итгэл төрөх юм даа.

    0 0 Хариу бичих
    • Nobody's crazy in this institution. They're just feeble in their minds. Let me tell you something funny... It's like this. They don't say a word for a long time. And then one says, "Thank God I'm not feeble-minded." And all the rest nod their heads and look pleased. And then nobody says anything for a time... After which the next … in the circle says, "Thank God I'm not feeble-minded," and they nod their heads all over again. And it goes on around the circle, and they never say anything else. Now they're real feebs, ain't they? I leave it to you. I'm not that kind of a feeb, thank God.

      0 0
  3. Алтан су y дал. Золбоотой шүү манайхан би ЧИ ол. Дулаанжаргал ХАМБАЛАН тэнгисдээ I see why? гээд суух. Билгүүн – билиг ухаан нь GOD LESS. Got less. GOTLESS

    0 0 Хариу бичих
    • яанаа, яаж ийм удаан гээ long дон?

      0 0
    • "Бид уулын оройд гарах гэсэн юм" гэж Ёо хэлэв. "Тэгээд алтан судал олно" гэж Чарлай хэлэв. "Бид унахаа больсон. Эдгэрсэн."

      0 0
    • We're going up over the top of the mountain," Joe said. "And find a gold mine," said Charley. "We don't have fits any more. We're cured." ...

      0 0
    • саббат

      0 0
  4. Дээд удирдлага нь, толгойлогч нь СУУДЛАА олохгүй салгалаад бас пээдийгээд байхад удирдуулахыг хүссэн, найдсан ард түмэн ГҮЙДЛЭЭ олохгүй эээ. Ямар ч удирдамж, чиглэл ѳгч чадахгүй байгаа нь ердѳѳ СЭТГЭЛ дутсаных шүү дээ. Ямар ч зүйлд, ямар ч нѳхцѳлд хандах хандлага нь тэр хүнийг тодорхойлдог. Асуудлын учгийг, учрыг гайхаад бодоод л хайж ядаад байх зүйл байхгүй байхѳѳѳ.

    0 0 Хариу бичих
  5. Нэг л өдөр саваа мод барьсан хүмүүс гэрийнхэн гадаа хийсэн лайг нь үүрүүлэх гээд энэтхэгчүүл шиг зогсож байхыг үгүйсгүйг санаад төрийн түшээ шийдвэр гаргагч нөхөд эх орондоо хоноцийн сэтгэлээр биш ажиллах хэрэтэй

    0 0 Хариу бичих
    • Харин ер нь л яг ийм дээрээ тулахад тун ойрхон байна даа ядуурлаас гарахгүй бол үзэн ядалт дуусахгүй голнь энэ ядуурал бас шударга бс нийгмээс их болж байна нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга бус байгаа нь үнэн хүмүүс үүнд л дургүй багаа юм шүү дээ

      0 0