Хэт амттай хоол биднийг аз жаргалгүй болгодог

Бидний идэж буй хоол сэтгэл зүйд нөлөөлдөг эсэх талаарх хоол тэжээлийн мэргэжилтэн Фиона Так-н зөвлөгөөг хуваалцаж байна.

"The Forensic Nutritionist" номын зохиолч, хоол тэжээлийн мэргэжилтэн Фиона Так нь зарим хүнсний бүтээгдэхүүн хүмүүсийг аз жаргалтай болгож, сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг болохыг онцолжээ. Мөн аз жаргалын хоолноос гадна биднийг уйтгар гунигт автуулдаг хүнсний бүтээгдэхүүн байдаг аж.

Жаргалтай болгодог хүнсний бүтээгдэхүүн

  • Шош
  • Самар
  • Яргай загас
  • Авокадо
  • Маалингын үр
  • Цацагт хяруулын мах
  • Гадил жимс

Яагаад?

Тослог их агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Хүний бие организм шинэхэн, тэжээллэг хүнс хэрэглэж, шаардлагатай шим тэжээлийг авснаар мэдрэлийн шилжүүлэгч эс ба мэдрэлийн систем эрүүл байдаг. B12, B6, фолийн хүчил, төмөр, амин хүчил (триптофан) ба D амин дэмийн дутагдалд ороход сэтгэл санааны байдалд ч мөн өөрчлөлт ордог.

Сэтгэл санааны байдалд сөрөг нөлөө үзүүлдэг хүнс

  • Элсэн чихэр
  • Транс өөх тос
  • Согтууруулах ундаа

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн бидний бие организмыг шим тэжээлийн дутагдалд оруулдаг. Энэ нь мөн л сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Мөн транс өөх тос ихтэй, боловсруулсан бүтээгдэхүүн, амт оруулагч, давс, элсэн чихэр зэрэг нь бие организмыг чухал шим тэжээлийн дутагдалд оруулдаг бөгөөд сэтгэл санааны байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)