Д.Сумъяабазар: Иргэд, ААН-үүдээ дэмжиж, зөвлөж ажиллана

Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог энэ сарын 23-нд цуцалж, нийт ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагааг нээх болсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрээр хатуу хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь удаан хугацаанд зогссон ААН-үүдийн нөхцөл байдлыг ойлгож байгаа бөгөөд Нийслэлийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг барих, УОК-оос тогтоож өгсөн дүрэм журмыг сахиж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь дэмжиж, зөвлөж ажиллана гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн, хэрвээ энэ журам дэглэмийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага байвал тодорхой хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч болохыг ч тэрээр үгүйсгээгүй юм.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ эргүү дэмжиж,зөвлөж ажиллана гэж амаараа хуцчихаад,үйл ажиллагааг нь зогсооно ч гэх шиг ацаараа яриад байна уу?

    0 0 Хариу бичих