75 000 хүнийг дархлаажуулах вакцин Монголд буулаа

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакцин ирлээ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн "Serum" институтад үйлдвэрлэсэн ажээ. Вакциныг Мумбай хотоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор татан авлаа. Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт маргааш эхлэх бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажилтныг дархлаажуулах юм. 

Монгол улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амынхаа 60 хувийг Ковид19 цар тахлын эсрэг дархлаажуулахаар төлөвлөж байна. Нийт хүн амын 20 хувьд хүрэлцэх вакциныг буцалтгүй тусламж, хандиваар оруулж ирж байгаа бол үлдсэн 40 хувийг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа аж.

Эхний ээлжинд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн AstraZeneka, Pfizer/ BioNtech вакцинуудыг оруулж ирнэ. Мөн хөрш ОХУ, БНХАУ манайд вакцин хандивлах хүсэлтээ илэрхийлсэн. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакцин нийлүүлэхээр болсон бол БНХАУ-аас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг өнөө үдэш 23 цагт хүлээн авахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ үнэгүй вакцин хийлгэсэн хүмүүс янз бүр болуул хэн хариуцлагаа хүлээх үү? Үнэгүй тусламжаар өгж байгаа гэж байгаа та нар сайн боддоо улс орон зүгээр ч нэг үнэгүй буцалтгүй тусламжаар вакцин өгнө гэж үү цаана ямар нэг хор уршиг байгаа гэдгийг бододгүй юм байхдаа

    0 0 Хариу бичих
  2. Улаангом

    0 0 Хариу бичих