Ажиллах хүчний тоо 76,9 мянгаар буурчээ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажиллах хүчний тоо өмнөх оны мөн үеэс 5,9 хувиар буурсан нь ҮСХ-ны мэдээлэлд дурьдагджээ. Өөрөөр хэлбэл, энэ нь цар тахалгүй үеийнхээс 76.9 мянгаар цөөн байгаа юм.

Өрхийн аж ахуй эрхлэгчид буюу албан бус секторын ажиллах хүчний тоо бууралтын дийлэнхийг бүрдүүлж байна.

Хөл хорионы нөлөөллөөр нийт өрхийн бизнес эрхлэгчдийн 27 хувь буюу 120 мянган иргэн ямар ч орлогогүй болжээ.

Аж ахуйн нэгжүүдэд цар тахал нөлөөлсөн байдлыг хэмжих түүвэр судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 10-25 хувь нь ажлын байрны цомхотгол хийсэн бол 31-40 хувь нь сул зогсолтоор цалин олгож байгаа гэсэн үр дүн гарсныг мөн Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)