МҮЭХ-ноос цахимаар жагсаал хийнэ

МҮЭХ/Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/-ноос Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмсэнийг эсэргүүцэн цахимаар жагсаал хийхээр болжээ. Ингэхдээ эсэргүүцлээ илэрхийлэн “#НДШ_нэмэхийгЭСЭРГҮҮЦЭЖбайна!” цахим хөдөлгөөн өрнүүлэх юм.

Тус холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн14 салбар, 21 аймгийн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн "Цахим жагсаал" өнөөдөр 15 цагт болох юм.

Сануулахад, МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.
Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, НД-ын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлээд байгаа боловч одоог хүртэл тодорхой шийдвэр, бодитой хариу ирүүлээгүй байгаа юм.

Өнөөдөр энэхүү шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж, хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим хөдөлгөөн хэлбэрт шилжээд байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэхийг ёсоор шаардаж байна.
Иймд иргэд, хөдөлмөрчид, залуус та бүхэн ирээдүй, ажил, амьдралынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МҮЭ маш Муу ажиллаж байна, Анх энэ Хуулийг УИХ-аар Хэлэлцэж баталж байх тухайн үед нь Яагаад Эсэргүүцэж Шаардаж болоогүй юм, Өнгөрсөн хойно нь тэгээд Худлаа Цахим жагсаал энэ тэр гэж байхаар шууд Гудамжинд Талбай дээр очоод Жагсах хэрэгтэй ш дээ, ҮЭ-ын байгууллага Эв санааны үндсэн дээр Нэгдэж нийлсэн Хөдлмөрчидын Эрх ашгийг хамгаалсан том байгууллага байж Талбай дээр гараад Жагсаж тэмцэхэд юунаас Айж эмээсэн юм,

    0 0 Хариу бичих