Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүст 90 хувийн дархлаа тогтдог

Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст урт хугацаагаар дархлаа тогтдог тухай Инсбургийн Анагаахын их сургуулийн эрдэмтэд тогтоов. Ишгиль амралтын газрын халдварын голомтод тэд судалгаагаа хийсэн ажээ. “Анхны судалгаанд орсон хүмүүст давтан шинжилгээ хийхэд тэдний 90 хувьд нь вирусийн эсрэг биет хадгалагдан үлджээ. Мөн шинжилгээнд хамрагдагсдын 70 хувьд нь эсийн идэвхжил байгаа нь тогтоогдсон” хэмээн судалгааны удирдагч Вегенер Борен тэмдэглэжээ. Үүний үр дүнд шинжээчид Ковид 19-ийн дархлааг нийгэмд бий болгоно гэж зөвлөв.

Өмнө нь Оросын дархлаа судлаач Владислав Жемчугов вирусийн нэг хэлбэрээр халдварласан хүний тоо хүн амын 60-70 хувьд хүрсэн тохиолдолд аливаа тахлын дэгдэлт буурдаг гэж хэлж байв. Бүх улс оронд тахал нэгэн зэрэг дуусахгүй, хүн амын нягтралаас хамаарна хэмээн шинжээч онцолжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)