Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш AstraZeneca вакцины эхний тунг хийлгэнэ
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакциныг өнөөдөр манай улсад авчирснаар маргааш дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна.
Өмнө мэдэгдэж байсанчлан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцины эхний тунг хийлгэнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр "Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана" гэлээ.
AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Иргэн 5 өдрийн өмнө
Энэ хэд өөрсдөө сайхан жүжиг тоглох юм аа 76 хэзээ ч өөрсдийнхөө төлөө муу вакцин хийлгэхгүй шүү дээ тэр мэдээж худалаа ард түмнээ урайлан дуудаж байгаан биздээ үнэгүй туршлагын туулай болгох санаан үнэн эмэгнэлтэй юм аа
0 0 Хариу бичихЗочин 5 өдрийн өмнө
Ямар ч нөлөөгүй витамин хийлгэж л таараа шд,биднийг хошгорно гэж бодоо юу
2 0 Хариу бичихzochin 5 өдрийн өмнө
Hyatdaas ireh vaktsiniig hend hiih uym ouynerdene ehelj hiilgesen deer baihaa
1 0 Хариу бичих