Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа маргааш өглөө 06:00 цагт дуусна. 

Ингэснээр Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх бөгөөд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм. 

Улмаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй, өмнөх шигээ явах аж.

Тодруулбал, 

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8  
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)