Ангарагт газардсан роботоос анхны бичлэгүүд ирлээ

Долоон сарын өмнө дэлхийгээс хөөргөсөн NASA-гийн робот 470 сая км зам туулж Ангараг гарагт амжилттай газардсан тухай бид мэдээлсэн. Хоёр жилийн хугацаанд Ангарагт ажиллах Perseverance станц анхны бичлэгээ ирүүллээ. Бичлэгт уг роботын газардах үйл явцыг тодорхой харуулсан ажээ. Робот газардах ажиллагаа нийтдээ долоон минут үргэлжилсэн. Эхлээд аппаратын хурдыг бууруулахын тулд шүхэр нээгдэж, өндөр температурын нөлөөллөөс хамгаалах зориулалттай бүрхүүл сална. Сүүлчийн шатанд газардуулагчийн тоормосны мотор ажиллаж эхэлжээ. Улмаар төхөөрөмжийг гаригийн гадаргуу дээр олсоор буулгав. Энэ бүх үйл явцыг автоматаар удирдсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)