Техаст осгож нас барсан хүүгийн гэр бүл $100 сая доллар нэхэмжиллээ

Эрчим хүчний тасалдлын улмаас хүүгээ осгож нас барсан гэж үзэж буй хүүгийн гэр бүл Техас мужийн эрчим хүчний  ERCOTкомпаниас $100 сая доллар нэхэмжилсэн тухай орон нутгийн KHOU телевиз мэдээлжээ.

11 настай хүү Кристиан Павон хүү хоёрдугаар сарын 16-нд Конро хотод цахилгаан тасарсан трейлерт хоносны дараа нас баржээ. Урьдчилсан үзлэгээр түүний үхлийн шалтгаан нь осголт гэж тогтоогдлоо. ERCOT компанийн зүгээс хүн амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлээд Техасын цахилгааны сүлжээ сүйрлийн эрмэгт байсан тухайн нөхцөлд эрчим хүч хязгаарлахаас өөр аргагүй байсан гэжээ. 

Америкийн өмнөд мужуудар дайрсан огцом хүйтрэлтийн улмаас 58 хүн амиа алдаад байгаа юм. Гамшгийг арилгах арга хэмжээ шат дараатай авч буй ч Техас мужийн 30 мянган хүн одоо хүртэл эрчим хүчгүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)