Буйр нуурын мөс цөмөрч хоёр автомашин унажээ

Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ. Золоор жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна. 

Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар тэнэг юмбэ унаад байхдаа яахав дээ ха ха ха живж барихаа болиод унадаг болоо юу хи хи ха ха усанд унасан толгойтой сэтгүүлч бичжээ иии хаа ха

    0 1 Хариу бичих