“Бусан хүрэх галт тэрэг” киноны америк хувилбар хийгдэнэ

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Бусан хүрэх галт тэрэг” киноны  америк хувилбарыг хийхээр болжээ. Тодруулбал, Холливудын уран бүтээлчид “Бусан хүрэх галт тэрэг” киноны хувилбарыг хийхээр төлөвлөж эхэлсэн бөгөөд Тимо Тхахжанто найруулж, Жеймс Ван продюсероор ажиллахаар болсон аж.

“Бусан хүрэх галт тэрэг” 2016 оны наймдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд гарсан даруйдаа шуугиан тарьж, тус оны анхны 10 сая үзэгчтэй солонгос кино болсон. Түүнчлэн уг бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” өнгөрсөн онд БНСУ, Сингапур, Тайванд нээлтээ хийсэн юм. Түүнчлэн “Train to Busan” киноноос дөрвөн жилийн дараах үйл явдал өрнөх “Peninsula” Каннын кино наадамд албан ёсны зочин бүтээлээр сонгогдсон бөгөөд 185 улсад зарагдах гэрээ хийжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)