Орон нутагт “21 аймаг-21 улс” төслийг хэрэгжүүлнэ

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн санаачлагаар орон нутагт  “21 аймаг-21 улс” төслийг хэрэгжүүлнэ.

Энэхүү төслийн хүрээнд дэлхийн улс орнуудынаялал жуулчлалын салбартаа хэрэгжүүлсэн шилдэг туршлага, нөү хауг 21 аймагт нутагшуулах, жуулчдын урсгалыг орон нутагтаа татах боломжийг нээх, бүрдүүлэх, салбараа хөгжүүлсэн 21 улстай хамтын ажиллагааг эхлүүлж орон нутагт аялал жуулчлалын салбарыг бодитоор хөгжүүлэх шат дараалсан ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Аялал жуулчлалын хөгжлийн төв  21 аймгийн БОАЖГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийг чадавхижуулах сургалт,орон нутгийн нисэх буудлуудын тохижилт үйлчилгээг сайжруулах,үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

КОВИД-19 цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон хэдий ч богино хугацаанд сэргэх боломжтой гэж үздэг. Тиймээс тус газраас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангахыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)