Ачааны машины чиргүүл салж, их хэмжээний шатахуун асгарчээ

Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 110 к-т байрлах Цогт-Овоо сум Найз багийн “Өгсөх” гэдэг газар ачааны автомашины чиргүүл салж, автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарчээ. 

Энэ тухай дуудлагыг хоёрдугаар 22-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын нийт 18 хүн, дөрвөн автомашинтай 14:21 цагт очжээ. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн “Хово” загварын ачааны автомашины 53 тн шатахуунтай чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж, шатахуун асгарсан аж. Улмаар хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)