Нойроо сэргээх хялбар АРГУУД

Хаврын урт өдрүүдэд нойр хүрэх, нозоорох нь элбэг. Тиймээс нойртойгоо тэмцэж, өөрийгөө ялах хялбар аргыг хүргэж байна.

  • Гар, нүүрээ угаах: Гар, бугуй, нүүрээ хүйтэн усаар угаах нь сэрүүцүүлж, нойр сэргээдэг. Мөн бугуйн гол судлаа хүйтэн усаар сайтар шавших нь сэргэг байдлыг нэмэгдүүлдэг байна.

  • Ус уух: Хүйтэн ус уух нь тархины үйл ажиллагааг нэмэгдүүлж сэргэх байлгах чухал үүрэгтэй.

  • Бохь зажлах: Сэнгэсэн гаатай, эсвэл өөрийн дуртай жимсний амттай бохь зажлах нь нойр сэргээж, нозоорсон байдлаар хөндийрүүлэх шидтэй аж.

  • Дуг хийх: Ажлын цагаар унтах нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч сэлбэдэг байна. Энэ талаар Сэтгэл судлалын профессор, "Take a Nap! Change Your Life" номын зохиолч Сара Медник дурджээ. Тодруулбал, өдрийн цагаар 20-60 минут унтаж амрах нь ажлын бүтээмж нэмэгдүүлдэг бөгөөд ой тогтоолт сайжруулж, мэдээлэл хүлээн авах чадварыг дээшлүүлдэг гэж мэдэгдсэн байдаг.

  • Самар идэх: Самаранд агуулагддаг ихэнх бодис тархины үйл ажиллагаа сайжруулах нөлөөтэй байдаг харин миндаль болон кешью самар нойрыг сэргээх үйлчилгээтэй байдаг.

  • Анхаарлаа өөр зүйл рүү чиглүүлэх: Ажлын хамтрагчтайгаа ярилц, хэрвээ ганцаараа байгаа бол хөгжим сонс, босоод цонхоор хар, агаар амьсгал.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)