З.Шинэчагтгатай тулалдах тамирчны танилцуулга, тулааны бичлэг

Монголын холимог тулаанч Золцэцэгийн Шинэчагтга энэ сарын 14-нд “ONE championship” холбоонд хоёр дахь удаагаа тулалдах гэж байгаа билээ. Манай тамирчин Сингапурт болох “ONE on TNT 2” тэмцээний хүрээнд Японы тамирчин Ёшики Накахаратай тулалдах юм.

 Ёшики Накахара 1992 оны аравдугаар сарын 13-нд төрсөн. Энэ жил 28 настай. Холимог тулааны дэвжээнд 19 тулалдаж, 14 ялж, 5 ялагдсан. 14 ялалтынхаа долоог хүнд цохилтоор авчээ. Өмнө нь “Грачан”, “Гладиатор”, “Панкратион” холбоонд тулалдаж байсан. 2019 онд “ONE championship” холбоонд орж ирснээс хойш гурав тулалдаж хоёр ялсан байна.

Манай тамирчин З.Шинэчагтга “ONE championship”-ийн “ONE warrior series” төслөөс шалгарч холбоонд орж ирсэн тулаанч. Эхний тулаанаа өнгөрсөн жил БНХАУ-ын Ма Жиа Вентэй хийж нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж аваад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)