7000 долларын шагналтай Хакатон тэмцээн зарлалаа

Цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цахим орчинд үйлдэгдэж буй бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах технологийн шинэлэг шийдэл олох зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ), Хууль зүй, дотоод хэргийн яам, “Монгол Масс Медиа” ХХК хамтран Хакатон тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэхүү хакатоныг “Стартап Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулах юм.

Технологийн мэдлэгтэй залуучууд, веб хөгжүүлэгч болон бусад компьютерын холбогдолтой мэргэжилтнүүд, хакатон сонирхдог болон оролцох сонирхолтой бүхий л залуучуудад нээлттэй энэхүү тэмцээн “Microsoft Teams” платформ дээр явагдах юм байна.

Тэмцээний эхний байранд шалгарсан хоёр багт тус бүр 7000 ам.долларын шагналын сантай бөгөөд төслийн бүртгэл болон эхний шатны шалгаруулалт энэ сарын 9-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Бүртгүүлсэн багуудаас 2 дугаар шатанд 20 баг шалгаруулж өрсөлдүүлнэ. 2 дугаар шатанд орох багуудыг тодорхойлохдоо бүртгэлийн хуудсанд байгаа цахим дарамтын тухай асуудал шийдлийг тодорхойлсон асуултанд хэрхэн хариулснаар шалгаруулах юм.

ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАХ ХУГАЦАА

Бүртгэл эхлэх: 2021 оны 04 сарын 05 өдөр

Бүртгэл дуусах: 2021 оны 04 сарын 09 өдөр 18 цаг /шалгарсан багуудад мэдэгдэнэ/

2-р шат эхлэх: 2021 оны 04 сарын 10 өдөр

2-р шат дуусах: 2021 оны 04 сарын 11 өдөр

3-р шат, хаалтын ажиллагаа: 2021 оны 04 сарын 17-ны өдөр  

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 80066089 дугаарт залгаж лавлана уу.
Хэрвээ та бүртгүүлэх бол доорх линкээр Google Form бөглөнө үү.

Баг тус бүр 3-5 хүнтэй байна. Багийн ахлагч нар доор байрлаж байгаа бүртгэлийн хуудсанд багаа төлөөлж бүртгүүлнэ. Бүртгэл үнэгүй. Бүртгүүлэх линк:


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. zailchee arai urhan zarlaache 4 honogt medeegui had burgel ni dussan bdag shaasn zl2

    1 0 Хариу бичих
  2. Bi baggui bagt songogdoj bolhuu

    1 0 Хариу бичих