Хоршооны хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай асуудал;
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)