Ковид19-ийн 575 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 12 226 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын, үүнээс зургаа нь эмнэлгийн шалтгаант халдвар байгаа юм. Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Ерөнхийдөө Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ. 24 цагийн хугацаанд 4 хүн нас барсанаар коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 17 боллоо.  Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд найман хүн нас барсан нь нөхцөл байдал хүнд байгааг илтгэж байна.

Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МАН ын засаглал Ерөнхийлөгчийн сонгуулийг , санал өгөх хүнгүйгээр хийхээр шийдвүүдээ . 3 хан сая хүнийг эрсдэлгүй аваад гарчих , цэвэр МОНГОЛ үгүй болтой .

    0 0 Хариу бичих
  2. Zasgiin gazar mash muu ajillaj bn 4 honogiin dotor 8 hun nas baran gedeg chin ayul shuu

    0 0 Хариу бичих
  3. Манайхан суурь өвчин ихтэй, агаарын бохирдолтонд угаасаа уушиг нь муудцан хүмүүс, хиараад байж мэднэ

    0 0 Хариу бичих
    • эрүүл хүн нэгч үгүй бүгд суурь өвчтэй болсон мөнгөгүй хүн үх гэдэг нийгмийг байгуулсан улсдаа бид ийм байж болохгүй өөрчлөх ёстой гэж тэмцдэг хүмүүсээ адлан шоолж элдвээр хэлсээр урмыг нь хугалсан даа бид саналаа 100. мянгаар өгсөөр байгаад энэмафи олигархуудыг улам их хүчтэй эрхмэдэлтэй мөнгөтэй болгосон улс бол бид өөрсдөө шүү өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм одоо ман нам мандтугай манай улс сэхтүгэй гээд л залбирч яв

      0 0