Европын Эмийн Агентлаг: АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл маш бага

Европын Эмийн Агентлаг (EMA) нь Ковид19 халдварын эсрэг АстраЗенека вакцины эрсдэлийг судалж үзсэний дараа "Уг бүтээгдэхүүний тарилгын дараа цус бүлэгнэх нэн ховор гаж нөлөө илэрдэг" хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл тарилгын дараа цусны бүлэгнэл үүсэх эрсдэл маш бага. Харин Ковид19 халдвараас үүдэх эрсдэлээс хамгаалах нөлөөллийн үзүүлэлт нь ховор тохиолдох гаж нөлөөллөөс харьцангуй өндөр болохыг онцолсон байна. 

Европын Эмийн Агентлагийн төлөөлөгч Эмер Күүк "Коронавирус өдөр тутамд Европ даяар олон мянган хүний ​​амийг авч одсоор байна. Гэхдээ энэ вакцин маш өндөр үр дүн үзүүлдэг,  хүмүүсийн өвчин хүндэрч, амиа алдахаас сэргийлж байна" гэлээ.

Харин Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар АстраЗенека вакциныг 30 хүртэлх насны хүмүүс хийлгэхгүй байхыг зөвлөлөө. Британид гуравдугаар сарын 31-ний байдлаар АстраЗенека вакциныг 20 сая хүн хийлгэснээс  79-д нь цусны бүлэгнэл үүсэж 19 хүн нас баржээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)