300 гаруй нийгмийн ажилтанд хүүхэд хамгааллын сэдвээр хичээл заалаа

Хэдийгээр цар тахлын улмаас танхимаар хичээл орохгүй байгаа ч хүүхэд сургуулийн орчинд хэрхэн хүчирхийлэлд өртөж байгаа баримтууд хөл хорионы үед ил болсоор байгаа юм. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл  ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй нийгмийн ажилтанд “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр цахим хичээл орлоо.

Энэ хичээлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүчирхийллийн хэлбэрүүд, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг агуулгыг хөндлөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)