БНСУ АстраЗенека вакцины тарилгаа түр зогсоов

Тарилгын дараа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс БНСУ-д 60 наснаас доош насныханд АстраЗенека вакцинаар дархлаажуулалт хийхийг түр зогсоолоо. Энэ тухай Yonhap News Agency агентлаг дамжуулжээ.

Тус улсад хоёрдугаар сарын 26-нд дархлаажуулалт эхэлснээс хойш 887 452 хүн уг вакцинаар тариулжээ. KDCA агентлагийн мэдээлснээр АстраЗенека болон Файзер вакцины тарилгын дараа 38 хүн нас барсан юм. Одоогоор үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байна. Мөн 20 настай эмэгтэй АстраЗенека вакцин хийлгэсний дараа хөлийн судсанд цусны бүлэгнэл үүссэн тохиолдол бүртгэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)