УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-аас Дээд шүүхийн саналын дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилж, Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх тогтоол гаргасан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлөх хэсэгт хориг тавьсан бөгөөд Дээд шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний хэнийх нь оронд томилуулах санал оруулаагүй байхад шууд Ш.Цогтоог чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж буй. 

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)