Ханхүү Харри "Netflix"-ийн бүтээлд гол дүр бүтээнэ

Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын анхны Netflix төсөл зарлагдлаа. Язгууртан хосын үүсгэн байгуулсан Арчвелл продакшн нь алдарт Invictus наадамд зориулан "Invictus Heart" баримтат цувралыг бүтээхээр болжээ. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын улмаас хоёр дахь жилдээ хойшлогдоод байгаа бөгөөд 2022 онд Гаага хотод эхлэхээр бэлтгэл базааж буй.

Ханхүү Харри уг төсөлд гүйцэтгэх продюсерын үүрэг гүйцэтгэхээс гадна гол дүр буюу хөтлөгчөөр ажиллах санал хүлээж авчээ. Үүний өмнө алдарт хос Паралимпийн наадмын тухай Rising Phoenix баримтат кинонд оролцож байсан туршлагатай юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)