Бээжин тэрбумтнуудын хот боллоо

Forbes сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг шинэчилснээ өчигдөр зарласан. Тэгвэл БНХАУ-ын нийслэл Бээжин хот тэрбумтнуудын тоогоор Нью-Йоркийг гүйцэж түрүүлжээ. 2020 онд  33 оршин суугч нь дэлхийн чинээлэг иргэдийн жагсаалтад шинээр орж ирснээр Бээжин 100 тэрбумтантай болов. 

Сүүлийн долоон жилийн турш баячуудын тоогоор тэргүүлж байсан АНУ-ын Нью Йорк хот харин 99 тэрбумтантай ажээ. 
Хятад улс цар тахлыг хурдан хугацаанд хязгаарлаж, технологийн компаниуд болон хөрөнгийн зах зээлийн өсөлт баячуудын тоо нэмэгдэхэд нөлөөлжээ. Хэдийгээр Бээжин хот Нью Йоркоос олон тэрбумтантай болсон ч тэдний нийт хөрөнгө нь 80 тэрбум ам доллараар илүү хэвээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Миний муу Бээжин

    0 0 Хариу бичих