ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа

ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах асуудлаар ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Мэдээллийг ажлын хэрсгийн ахлагч, УИХ-ын гигүүн С.Бямбацогт хийсэн юм.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийг шинээр баталсан бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг хууль хэрэгжиж эхэлсэн юм. Хуульд шинээр Шүүхийн Сахилгын хороог байгуулж, 9 гишүүнтэй байхаар тусгасан бөгөөд УИХ-аас 5 гишүүнийг нь томилох юм. С.Бямбацогт “Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн болоод шүүгч нарын хараат бус байдлыг хангаж ажиллах ёстой. Мөн шүүгч алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог шүүгчийн Сахилгын хороог байгуулах ёстой. Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхдээ УИХ-аас ШЕЗ-ийн 5 гишүүн, Сахилгын хорооны 5 гишүүнийг томилох ёстой.  Энэ ажлыг хийхээр ажлын хэсэг ажилдаа орж, өчигдөр анхны хуралдаанаа хийсэн. Ажлын хэсэгт УИХ-ын МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Талхаасүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Батдорж, ХЭҮК-ын гишүүн Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Баасандорж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Саруул, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Эрдэм-Ундрах, Монгол Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн танхимын эрхлэгч Амаржаргалан гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Үнэнбат ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын шаардлага хангаж, материалаа ирүүлсэн нийтдээ 59 хүн байна. Үүнээс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшихээр хүсэлт ирүүлсэн 31, Сахилгын хороонд нэр дэвших хүсэлт ирүүлсэн 28 байна. Нэг хүн нэрээ татсан учраас 58 хүний материалыг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалгасан. Ингэхэд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад дэвших хүсэлт ирүүлсэн 2 хүний материал дутуу байсан учраас бүртгэхээс татгалзсан.  Сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 3 хүн шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын хэсгээс гаргалаа” гэв. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийг нийтэд мэдээлэх үүрэгтэй юм.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид:

Арилдийпүрэв
Баасанжав
Батболд  
Баян-очир
Болдбаатар
Даваажав
Жамъяандагва
Жаргалбаатар
Зүмбэрэллхам
Ц.Мөнхбат
Б.Мөнхдорж
Мөнхдөл
Мөнгөнцэцэг
Мягмардорж
Наранбаатар
Наранпүрэв
Онончимэг
Отгончимэг
Өлзийсайхан
Пүрэвдагва
Саруул
Түвшинзаяа
Улаанбаатар
Цэндсүрэн
Чулуунжав
Энхбаяр
Эрдэнэчимэг
Эрхэс
Энхмэнд

Сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнд нэр дэвшигчид:

Ариунтуяа
Бакыт
Баатар
Бат-эрдэнэ
Гүнждагва
Давхарбаяр
Ихтамир
Миеэгомбо
Мягмарцэрэн
Мөнхбат
Мөнхзул
Нямзундуй
Оюунчимэг
Оюумаа
Отгон
Соронзонболд
Сүхбат
Уянга
Улаанбаатар
Хашбаатар
Цэцэгдэлгэрэх
Эрдэнэбилэг
Эрдэнэчулуун
Энхтунгалаг

Эдгээр нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын цахим хуудсанд байршуулах бөгөөд нэр дэвшигчдийн тодорхой мэдээллийг ирүүлэх боломжтой гэнэ. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ойролцоогоор зургадугаар сард тодруулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)