О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандлаа

Хоёр талд хуваагдаад буй АН тус тусдаа сонгууль явуулж намын даргаа тодруулсан. УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй АН-ын гишүүд намын даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Энэхүү сонгуулийг зохион байгуулсан АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал УИХ-ын гишүүдийн хамт УЛсын дээд шүүхэд очиж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүлээлгэн өглөө. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон гишүүд нь энэ сарын 3-нд Их хурлаа хийж түүнийг АН-ын даргаар батламжилсан юм. Харин одоо энэхүү хүсэлтийг нь Улсын дээд шүүх батламжлах эсэх нь анхаарал татаж байна. Улсын дээд шүүх намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хүрэлсүх л битгий шүүхэд нөлөөлөөсэй, шорон Эрдэнээ хавтаст хэргээ

    0 0 Хариу бичих