“Ажилтанд олгосон 17006 төгрөг нь илүү цагийн хөлс”

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан алба хаагчид 17006 төгрөгийн цалин өгсөн тухай мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.
Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлдээ "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр цахим орчноор Баянзүрх дүүргийн вакцинжуулалтад гурав хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж, олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тус 17006 төгрөг нь нийтдээ гурван цаг илүү ажилласан илүү цагийн хөлс гэж ойлгож болно. Ингэхдээ  ТҮЭМ - 6.3 болох 842 702 төгрөгийн цагийн цалингаас зохих журмын дагуу нэг цагийн цалин хөлсийг 1.5-аар тооцон бодож олгосон. Харин тухайн хүний үндсэн цалинг  ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 3цагийн илүү цаг ажилласан цалин17000төг Хуулиндаа илүү цагийг энгийн цагийн мөнгөө 2-3дахин нэмж бодох ёстой. Ингэж бодохоор 1цагийн энгийн ажилласан цагийн хөлс 1890-2830төг болж байна. Үнэхээр их ачаалалд энэ хүнийг муу үзээд, энийг сайн үзье гэж боддог эмч эмнэлгийн ажилчин 1 ч байхгүй. Улс илүү цагийн хөлс 17000төг өгч байгаадаа санаа нь зовох хэрэгтэй ш дээ. Авч чадахгүй байгаа ажилчид ч байгаа шүү. 1р хавьтал болчоод одоо яах вэ гэхээр зүгээр л гэртээ харь, 1 өрөө байраа бэлдээд тэндээ тусгаарлагд ч гэх шиг. Байхгүй гэхээр тэгвэл гэртээ хариад 1 өрөөндөө тусгаарлагд. Ийм боломж бидэнд байхгүй. Зарим нь 1 өрөө илүү гарах нь битгий хэд хэдэн толгой 1 гэрт амьдардгийг мэддэггүй, тийм хүндээ хайргүй улс орон байна. Очих газаргүй хүн хэдэн жаахан хүүхэд дээрээ бөөн эрсдэл болоод л харина. Энэ бодох л асуудал шүү.

    1 0 Хариу бичих
  2. эмчийн хөдөлмөр 1 цаг нь 5 600 төгрөг 3н цаг ажиллаад 17000 төөгрөг болж байна дөө. Эмяийн хөдөлмөрийг арай дэндүү үнэлжүү үгүй юу

    0 0 Хариу бичих
    • Bur 1.5 dahin iluu bodood iim gejiishd

      0 0
  3. илүүдэл хөлс гэж юу байдгийн ? яагаад илүүдчихсэн юмб ?? бичих гэж мөн алах юмдаа ... энэ янзаараа бол удахгүй Монголчууд бие биенийхээ бичсэнийг орчуулдаг орчуулагчтай болох юм бна л даа

    0 0 Хариу бичих