Энэтхэгт Ковид19-өөр нас барагсдын цогцсыг гудамжинд шатааж байна

Энэтхэг улс, энэтхэгчүүдэд өөрсдийнх нь нэрлэснээр “Цар тахлын хоёр дахь давалгаа” үнэхээр хүнд тусаж байна. Өдгөө тус улсад 24 цагт дор хаяж 350 000 хүн халдвар авч, зөвхөн нийслэл Дели хотод дөрвөн минут тутамд нэг хүн энэ өвчнөөр нас барж байгаа юм. Ерөнхий сайд Нарендра Моди улс орон нь цар тахлын шуурганы яг төвд нь оршиж байна гэж цохон тэмдэглэжээ.

Эмнэлэгт ор, хүчилтөрөгчийн нөөц дууссан бөгөөд хүмүүс эмнэлгийн тусламж авч амжилгүй үхэж байна. Оршуулах, чандарлах газар хүрэлцээгүйгээс нас барсан хүмүүсийн цогцсыг шууд гудамжинд шатааж байгаа аж. Цар тахлын халдвар авсан хүний тоо 20 саяас давсан нь дэлхийд АНУ-ын дараа орох үзүүлэлт юм. “Эхний давлагааг амжилттай давсныхаа дараа бид энэ өвчнийг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Гэвч энэ удаагийн шуурга улс үндэстнийг үнэхээр доргиож байна” гэж Нарендра Моди хэлжээ.  

 

Их Британи улс өчигдөр 495 хүчилтөрөгчийн баяжуулагч, 120 аппарат, хиймэл амьсгалын 20 гар аппаратыг тусламжаар илгээсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон Энэтхэгт туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн бол Европын холбоо, АНУ тэргүүтэй улсууд мөн шаардлагатай тусламжийг үзүүлэхээ мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Энтони Фаучи цар тахал бага, дунд орлоготой иргэдэд ямар аймшигтай байдал үүсгэж болохыг Энэтхэг харуулж байна. Тиймээс тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж онцлон тэмдэглэжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Yuun oros vaktsin huleegeed bgaanbee oldoj bgaa deer ni vaktsindaa hamragdaarai delhii dahind vaktsinii homsdold orood bna oros vaktsin huleej baigaad kovid tusaj uhevdee

    0 0 Хариу бичих
  2. Ard tumniig ailgaj tamlaj hanadaggui ee

    0 1 Хариу бичих
  3. heviin baina

    0 0 Хариу бичих
  4. Хоёрдох тунгаа хийлгэсэн бол ямар нэгэн бичиг баримт өгч байгаа юу?

    0 0 Хариу бичих
    • QR codetoi yum ugch bgaa gej sonsson

      0 0
  5. хэцүү бна даа, яг л дайн болж байгаа юм шиг болж бна ш дээ, чааваас гэж

    1 0 Хариу бичих
  6. oros bakchin xezee orj irex be

    1 1 Хариу бичих
  7. Вакцин хийлгэсэн мэдээллээ хаанаас яаж харах боломжтой вэ

    0 0 Хариу бичих
    • e-mongolia.mn сайтнаас УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ гэж юм авна

      0 0
  8. Oros vactsin hurdanl hiilgemeer bn

    0 0 Хариу бичих
  9. Мянган хүн тутамд ноогдох халдварын тоогоор Монгол улс Энэтхэгээс 2 дахин өндөр үзүүлэлттэй яваа! Дэглэмээ сахиж халдвараа дарж авцгаа монголчуудаа

    3 0 Хариу бичих
  10. Хамрагдаж амжаагүй бна хэзээ хамрагдахаа мгүй лбна эрдэнэт үйлдвэр ахмад настанд хэзээ хамруулах юм мэдэхгүй

    1 0 Хариу бичих
  11. Манайд вакцин өгөөд байсан даа.Хэцүү л юм болж байна даа. Зүгээр л ханиаданд хөл хорилоо гэж орилоод байсан хүмүүс үүнийг л хүсээгүй байлгүй дээ.

    1 1 Хариу бичих
  12. Hiilgeegui bna udahgui hiih bho

    0 0 Хариу бичих
  13. Их бага нь хамаагүй, боломжоороо туслах хэрэгтэй.. Тэвдэж явахад нь тэвнээр тусла..

    4 0 Хариу бичих
  14. Mongol uls tuslamj ilgeeh heregtei

    2 0 Хариу бичих
    • Öörsdöö yaay gej uygaa ulgeex we

      1 0
  15. Яана даа ямар ч аймшигтай гамшиг болоод байна даа

    1 0 Хариу бичих
    • 30 жилийн дампуурал ын хар гай одоо тод томруун гарч ирж байна за жишээ нь монгол хүний эрүүл мэндийг барагхаясан эрүүлийг хамгаалахад төсөв мөнгө маш бага өгдөг эмчилгээ шинжилгээ маш их үнэтэй учир ядуу чууд өвчнөө үзүүлж гүйцэд сайн эмчилгээ хийлгэж чаддаггүй учир бүгд архаг суурь өвчтэй байдаг ажилгүй учир орлогогүй цалин хөлс амьдралд нь огт хүрэлцдэггүй учир монгол хүн биеэ бодож чаддаггүй төр засаг ядуусыг өвдвөл үх гэдэг нийгэм байгуулсан төр мөнгө олдвол сонгуульддаг өр тавьж улсаа авч явдаг уул уурхайн баялагийг гадныхан эзэмшдэг дарга нар буюу энэ 2 нам ынхан хамтран иддэг намчирхан талцаж эх орноо сүйрүүлсэн өөр юу ч хийлгүй 4 жил болоод дахин сонгуульдана ажлын байхгүй учир залуус солонгос явж боол бол өвчтэй болж ирдэг хорт хавдраар дэлхийд 1 р байранд ордог хүнс нь хор болсон үндэсний үйлдвэрлэгчээ дэмждэггүй урд хөршийн хараат болгосон одоо болж байгаа юм нэгч байхгүй буруугаж тогтолцоогоо ноосоо салья гэхгүй суугаад байгаа

      0 0