Төгсөх ангийн зургаан сурагч нууранд живж амиа алджээ
Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн зургаан сурагч нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Толбо сумын нутаг "Хар нуур" руу загас барихаар явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон талаар дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Улмаар өнөөдөр өглөө онцгой байдлын алба хаагчид тэдний цогцсыг 5-10 метрийн гүнээс олсон болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр буюу зургадугаар сарын 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Новшийн байгууллага 2021/06/14
Цаг уур орчны шинжилгээхэн гэж угаасаа худлаа байгууллага. Хэдэн том ус сав газрын нэрнээс цаашгүй байгууллага. Тэрнээс болж энэ заваарсан уул уурхайг давраасан гол горхи, булаг шандгүй гэж мэдээллэдэг муу ёрын байгууллага. Олон жил том гол руу цутгасан гол горхи булаг шандийг уул уурхайн компианд гол горхи байдгүй гэх нэрийдлээр өгдөг новшийн төрийн байгууллага. Хэлэх муу үг гэж тэр байгууллагад алга даа
0 0 Хариу бичихЗочин 2021/06/12
Эвий минь дээ яасан айхтар юм болоо вэ. Хайран сайхан хүүхдүүд. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье
1 0 Хариу бичихЗочин 2021/06/12
Эээ хөөрхийс дөө ээж аав нь яаж давж гарна хүний алаг үрс хөөрхийс хүүхдүүд л юм өрөвдмөөр юм бэ амгалан нойрсог.
0 0 Хариу бичихЗочин 2021/06/12
Ээ хайран хүүхдүүд. Ямар болгоомжгүй юм болоо вээ. Эвий дээ. Ум ма ни бад мэ хум
6 0 Хариу бичихZgr zgr 2021/06/12
Ene ulsiin buh halamj tetgemj tetgelgiig bugdiign ar ovriin argaar avch ergeed ene ulsaa muuldag Kazahuudl yum bn shdee.
3 21 Хариу бичихЗочин 2021/06/12
Загас барих хориотой улирлаар явж байдаг.
0 5 Хариу бичихзочин 2021/06/12
Дулаанхаан сум гэж байхгүй. Дулаанхаан нь Шаамар сумын тосгон
2 0 Хариу бичих