Өрхийн амьдрал руу өнгийхөд...

Нийгмийн харилцааны хамгийн жижиг нэгж гэр бүл гэж тодорхойлдог бол эдийн засагт өрх томоохон хөдөлгүүр юм. Энэ хөдөлгүүр цар тахлын үед хэрхэн “ажилласныг” тольдоё. Цар тахлын олон нөлөөллийн улмаас өрхийн орлого буурсан. Үүнийг дагаад  зарлага буюу хэрэглээ ч буурчээ. Хэрэглээг хүнсний, хүнсний бус, зайлшгүй, тэвчиж болох гэх мэтээр ялгаж болно. Гэхдээ ялгаа байх ч өрхийн орлого, зарлага буурна гэдэг түүгээр тэжээгдэх эдийн засгийн бусад суваг гацна гэсэн үг юм. Түүнчлэн орлогын хязгаарлалтыг дагасан хэрэглээний хумигдал нь хүмүүсийн сэтгэл зүйтэй холбогдож, нийгэмд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс энэ удаад цар тахал  өрхүүдэд хэрхэн нөлөөлж байгааг өнгийн харцгаая.

Орлогоо дагаад зардал буурчээ

Том утгаар нь харахад энэ оны эхний улиралд өрхийн орлого дөрвөн хувиар, зарлага долоон хувиар буурсан байна. Орлогыг задлан харвал цалингийн орлого хамгийн их буурсан бол цалингийн бус гэж нэрлэдэг халамж, гадаадад ажилладаг гэр бүлийн хэн нэгний мөнгөн шилжүүлэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Үүнд, нэн тэргүүнд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэрлэе. Харин зарлага буурахад өрхүүд хүнсний бус зардал буюу  үйлчилгээ, бэлэн хувцас зэрэг авахаа багасгажээ. Кино, драм, дуурийн театр үйл ажиллагаагаа зогсоож, урлагийн тоглолт, бөх, спортын арга хэмжээг хязгаарласан. Шинэ жил, Цагаан сарыг ч нийтээр тэмдэглэлгүй өнгөрүүлсэн нь зарлага буурахад нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөө талаар  хөл хорионд орж, гэртээ цагийг их өнгөрөөж, хүүхдүүд сургуульдаа явахгүй байгаагаас хүнсний хэрэглээ нэмэгдсэн зэрэг шалтгаанууд байна.

Өрхийн нийтлэг хэрэглээ

Монгол өрхүүд хүнсний зардлынхаа дийлэнхийг маханд зарцуулдаг байна. Дараагаар нь гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,  хүнсний ногоо эзэлнэ. Гэхдээ хэрэглээ өрхийн амьжиргааны түвшин, орлогоосоо хамаараад харилцан адилгүйг сануулах нь зүйтэй юм. Сарын дундаж хэрэглээ ч чинээлэг хийгээд орлого багатай өрхтэй харьцуулан ҮСХ тооцдогийг нэн түрүүнд дурдъя.

Өрхийн хэрэглээ ба үнийн өсөлт

Нөгөө талаас өрхүүдийн хүнсний зарлагыг эзэлдэг мах хийгээд бусад бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд хамгийн өсөлттэй байжээ. Өнгөрсөн онд инфляц өсөх тэргүүн таван шалтгаанд нефтийн бүтээгдэхүүн, сайжруулсан шахмал түлш зэрэг байсан бол энэ оны эхний улиралд мах нэрлэгдэж байна. Хөл хорио тогтоосон шатахууны эрэлт багассан. Сайжруулсан шахмал түлшний үнийг татаасаар 75 хувиар хөнгөлсөн зэрэг шалтгааны улмаас дээрх бүтээгдэхүүнүүд  хойшоо шидэгдсэн хэрэг. Харин өмнө дурдсанчлан хэрэглээ нь нэмэгдсэн хүнсний бүтээгдэхүүнд ийнхүү үнийн өсөлтийг тэргүүлж байгаа юм. Төв банкнаас танилцуулснаар улсын хэмжээнд барааны бүлгээрээ хүнсний үнэ 13 орчим хувиар нэмэгдсэн байгаа юм. Килограммыг нь 10 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй авдаг байсан үхрийн цул мах 16 мянган төгрөгийг давж, урьд нь хүнсээ цуглуулахад өлхөн хүрдэг байсан хэдэн төгрөг хаанаа ч хүрэхээ байсныг нийслэлийнхэн мэдэрч байгаа. Тэгвэл хүнсний үнийг нийслэлд хэрхэн өссөнөөр нь задлан харуулъя.

Орлогоос  хамаарч зарлагын бүтэц өөр байна

Өрхүүд хүнснээс бусад зардлынхаа дийлэнхийг  бэлэн хувцас, гутал, 8.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 6.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 5.4 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.1 хувийг боловсролдоо зарцуулдаг байна. Гэхдээ өрхүүдийн зарлагыг харахад орлогоосоо хамаарч өөр байгаа юм. Мэдээж зарлага гэдэгт хэрэглээг ойлгох хэрэгтэй. Өрхийн орлого бага байх тусам хүнсэнд зарцуулах хэрэглээ их. Харин орлого нэмэгдэх тусам үйлчилгээ, бусад зүйлийн зарцуулалт их байна.

Орлогоороо ялгарагсад

Манай улсад хүмүүсийн орлого тэгш бус байгааг олон жишээнээс харж болохоор. Тухайлбал, өмнө өгүүлсэн хадгаламж эзэмшигчийн тоо, хадгаламжийн хэмжээний харьцангуй байдал. Харин нөгөө талаас өрхүүдийн орлогыг авч үзвэл сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй буюу мэргэжлийн байгууллагын нэрлэдгээр 300 мянган төгрөгөөс доош орлоготой 22 мянган өрх байна. Тэгвэл гурван сая төгрөгөөс дээш орлоготой 45 орчим мянган өрх байна. Үүний яг дундуур буюу нэг сая гаруй төгрөгийн орлого өрх 192 мянга бий гэсэн тооцоог гаргажээ.

 Улсын хэмжээнд 910 орчим мянган өрх бий. Өнгөрсөн жилийн хугацаанд 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн тоо хамгийн их буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынханд цар тахлын хязгаарлалт хамгийн их нөлөөлсөн гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ 300-500 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ өрхүүдийг орлогоор нь ангилсан боловч энэ өрхүүдийн хөдөлмөр эрхлэлт, насны бүлгээр гаргаагүй. Харин эдгээрийн орлого өсөж, буурсныг хөл хорионы улмаас зогссон ажлын байр, нэмэгдсэн халамжтай уяж болох юм.

Өрхийн хэрэглээ, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэв

Монголчуудын хэрэглээнд мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний  ногоо тэргүүлдэг. Тэр хэрээр бүтээгдэхүүнийг бид дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ өлхөн хангадаг. Өрхүүдийн энэ төрлийн хэрэглээ өссөн бол дагаад дотоодын үйлдвэрлэл өсөх нь зүйн хэрэг. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бараг хоёр дахин өссөн байна. Энэ оны эхний улиралд гэхэд тус төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.4 мянган тонн болжээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дөрвөн сая литрээр нэмэгдэж, эхний улиралд 18 сая литр болжээ.

Одоогоор өрхийн орлого, зарлага, түүнийг дагасан асуудлууд ийм байна. Цар тахал эхлэхэд бусад хэрэглээгээ танаад хүнсэндээ байгаагаа зарцуулж байсан өрхүүд, жил гаруй хугацааны дараа хүнсний төсвөө ч танасан дүр зургийг өгүүллээ. Цаашид сонгууль дуусаж, улс төрчдийн хайр царцахад, цар тахлын гэгдэх тусламж үйлчилгээ зогсоход өрхийн амьдрал хэрхэхийг таашгүй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 475

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар ([email protected]) эсвэл ([email protected]) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд ([email protected]) эсвэл ([email protected]). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих