Г.Нэргүй: Шатсан автомашины жолоочийн хүзүү нуруу түлэгдсэн

Өнөөдөр 13.00 цагийн орчимд Баянгол дүүргийн наймдугаар хороонд Prius20 маркийн автомашин шатсан осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Уг хэргийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа. Тэрбээр "Гурав, дөрөвдүгээр хороололд байрлах "Дүүхээ" төвийн зүүн талын туслах зам дээр иргэн Г -гийн автомашин шатаж байна гэх дуудлага өнөөдөр 13.22 цагт ирсэн. Улмаар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн алба хаагчид хэргийг газар дээр очиж, галыг 20 минутын дотор унтраасан. Машин шатсаны улмаас зогсоолд байсан дөрвөн суудлын автомашин галд хайрагдсан. 

Шатсан автомашиныг иргэн Г барьж явсан бөгөөд түүний  хүзүү нуруу түлэгдэж, хайрагдсан байсан тул Яаралтай түргэн тусламжийн төвд хүргүүлсэн.

Иргэн Г автомашиндаа 10 литр бензин тээвэрлэж яваад гал гарсан гэх тайлбар өгсөн байна. Битүү орчинд шатахуун шаталт өгөх тохиолдол бий. Тиймээс хэт халалтын улмаас гал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ галын хяналтын байцаагч нарын ярьснаар бол жолооч Г автомашиныхаа урд суудлын доор цэнэгтэй асаагч авч явсан. Энэ нь суудлын доор байрлах төмөрт хүрч, гал гарсан байж болзошгүй гэж тайлбарласан. Галын шалтгааныг тодруулахаар дээжийг нь лаборатори руу явуулсан. Иргэн Г нь Галын аюулгүй байдлыг хуулийг зөрчсөн учир хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн галд өртсөн дөрвөн машины хохирлыг барагдуулна" гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Utasaa haragdhuits gazar tavij bgaach manaihaan

    0 0 Хариу бичих
  2. Бүгд даатгалтай бол тэгээд л асуудалгүй ш дээ. Даатгал руугаа эртхэн яв.

    0 0 Хариу бичих
  3. Юм болгон дээр тэнэгтэж байхын!!! Төр засаг хүмүүсийн толгойтой жаахан ажиллаж байгаасай!!! Байнга идэх уух амрах архидахыг урайлж байх юм! Одоо наадмын амралт гэж хүмүүсийг амраах ямар ашигтай юм бол дарга нарт? 2 жил ажилгүй амарцгааж хямарцгаалаа!!!

    0 0 Хариу бичих
  4. за ер нь жолоочийн буруу болж. Гэтэл энэ хуулиудыг мэдэхгүйгээс бид хууль зөрчигч болоод үлддэг.Энэ олон хуулиудыг зааж сурталчилж урьдчилан сэргийлэх тал дээр төр, төрийн албан хаагч нар юу хийж ямар ажил зохион байгуулж байгаа юм бэ.Төрийн албан хаагч бол төрөөс гаргасан хууль журмыг ард иргэдэд танилцуулж мөрдүүлэх үүрэгтэй үйлчилгээний ажилтан байх ёстой.

    1 0 Хариу бичих
  5. Тэнэг приусчидийн нийтлэг төрх

    2 8 Хариу бичих
    • Чи муу шээс хүн мөнгөндөө тааруулж төмөрөө унана ...төрхөөсөө алтан алнаас гараа юу чи

      4 0
  6. Үнэ нэмэх нь гэж хэдүүн нөөцөлж дээ. хэдийг хэмнээд, хэдийг шатаав? Канистрт бензин авах хориотой биз дээ?

    13 0 Хариу бичих
    • Хориотой шатхууны үнэ өсөөд хүмүүснөөцөлж бгаад эрэсдэлд орж бндаа

      0 0