Эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа боллоо

32 дахь удаагийн зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа өндөрлөлөө. Энэ төрөлд оролцож буй 64 тамирчин тус бүр 72 сум харваснаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин Бишиндээгийн Урантунгалаг 614 оноогоор чансааны 58 дугаар байранд эрэмблэгджээ. Чансааг Өмнөд Солонгосын гурван харваач хошуучилсан бөгөөд Ан Сан 680 оноогоор олимпын шинэ рекорд тогтоов. Хасагдах шатанд 64 харваач тус бүр 15 сум харваж ялагчаа тодруулна. Эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрлийн тэмцээн долдугаар сарын 30-нд өндөрлөх юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)