Дасгалжуулагч Л.Ундралбатын толгой үнэд хүрч байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.

Тэгвэл “Токио-2020” олимпийн үеэр Ундралбатын толгойн үнэ улам нэмэгдлээ. 
Наадмын гоёлоо “өмссөн” гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн дараалал ер тасрах шинжгүй. Олимпын таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана. Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний  адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. бусад багш нарынхаа сайн бэлтгэгдсэн амжилт нь ахисан бэлэн амжилтад хүрсэн тамирчдыг хууран мэхэлж авдаг бас эмэгтэйчүлдээ бөгсний дарамт байнг дарамталлаг сайн байгш гэсээн

    0 0 Хариу бичих
  2. ямар гоё юм бэ амжилт

    0 0 Хариу бичих
  3. Ymar huurhun zastsiin be

    2 0 Хариу бичих
  4. Энэ засалтыг хийсэн усчин унэхээр сайн чадварлаг бнашуу

    4 0 Хариу бичих
  5. Зөв л газраа залж дээ

    0 0 Хариу бичих