БНСУ-ын MBC телевиз олимпын нээлт дамжуулсан ажилтнууддаа арга хэмжээ авна гэжээ

Токио 2020 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулсан Өмнөд Солонгосын "MBC" телевиз улс орнуудын баг тамирчдыг танилцуулахдаа тухайн улс бүрийн онцлогийг илэрхийлсэн гэрэл зургийг хавсаргасан нь цахим орчинд багагүй шуугиан тариад буй юм. 

Ингэхдээ Монголын баг тамирчдыг гарч ирэхэд Чингис хааны хөргийг үзүүлсэн бол Британичуудыг таницуулахдаа Хатан хааны хөрөг, Италичуудыг пицца, Норвегийн тамирчдыг салмон загас зэргийн зургийг хавсаргаж танилцуулсан байна.

Түүнчлэн Украины тамирчдыг гарч ирэхэд  цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн станцын зургийг, Хайти улсын багийг жагсахад бослого үймээний зургийг үзүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. 

Улмаар MBC телевизийн захиргаа Бямба гарагт зохисгүй зургаар улс орнуудыг илэрхийлснийхээ төлөө уучлал гуйсан бол өчигдөр ийм үйлдэл гаргасан ажилтнууддаа сахилгын арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Солонгосчууд хэзээ нэгэн цагт Монгочуудын эрхшээлд байсан гээд түүхийг нь сөхөхөөр их дургүй байдаг юм байна лээ ер нь өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн түүхэндээ их дургүй хүмүүс

    1 0 Хариу бичих
  2. Манайх ч бас ялгаагүй байсан шүү. Ядуу орон тийм ийм түүхтэй гээд л. Дипломат харилцаанд бол сэвтэй

    0 0 Хариу бичих
  3. unen mal sdakud mongolchudig unendel derlhedin bnle ochongutand eh orondo baiga gsenshug huulin hurtel urusdinhu tald

    0 4 Хариу бичих
  4. Solongosuudiin IQ n iimhen yaduu shuu dee!

    2 1 Хариу бичих
  5. Манай нэг тайлбарлагч залуу олон орныг тэрний колони байсан гээд л байн байн ярьж байв, зохисгүй л юм билээ

    3 0 Хариу бичих
  6. Huurhii ueiin ued l Chingis haaniihaa zurgaar l todroh umdaa.

    6 0 Хариу бичих
    • Одоо далбаа барьсан ганхүүгийн зураг үзүүлэх байлгүй

      3 0
  7. Бүтээлч нь бүтээлч, санаа нь хөөрхөн байв чиг тэр Чернобыль, үймээн бослого арай л ёс зүйгүй байж ээ.

    6 0 Хариу бичих
  8. Бүтээлч юмаа харин ч урамшуулах хэрэгтэй

    4 2 Хариу бичих